Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын Ялалтын баярт ямар ч гадны улсын удирдагч оролцохгүй талаар мэдэгджээ. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд оросууд Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайнд ялалт байгуулсан түүхэн баярыг тэмдэглэдэг.
Энэ баярын хүрээнд тус улсын цэрэг армийн бие бүрэлдэхүүнийг хамарсан өргөн хэмжээний жагсаал болдог. Сүүлийн жилүүдэд энэхүү жагсаалд оролцох гадны төлөөлөгчдийн тоо буурсан билээ. 2018 онд Серб улсын Ерөнхийлөгч Александр Вучич болон Израил улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар Ялалтын баярт оролцсон юм. Харин 2017 онд Молдав улсын Ерөнхийлөгч Игор Додон улсаа төлөөлж Ялалтын баярт оролцож байв.
Эх сурвалж: The Moscow Times
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ