Хүссэн хөрөг зургаа ХИВСЭН ДЭЭР буулгуулаарай | News.MN

Хүссэн хөрөг зургаа ХИВСЭН ДЭЭР буулгуулаарай

Хүссэн хөрөг зургаа ХИВСЭН ДЭЭР буулгуулаарай

Хүссэн хөрөг зургаа ХИВСЭН ДЭЭР буулгуулаарай

Сүүлийн үед хүмүүс хүссэн урлагийн бүтээл, тэр ч байтугай байгаль, хүний хөргийг хивсэн дээр буулган гэрээ чимэх болжээ.

Учир нь 100 хувийн хонины ноосоор урлагийн бүтээл болтлоо амилах болсон хивс дэлхийд хамгийн тансаг хэрэглээ болчихоод байна.

Манайд ч ийм мода дэлгэрээд байна. Тухайлбал, "Эрдэнэт хивс"-ийн Хан-Уул дахь салбараар ороход соёл урлагийнхан, бөхчүүдийн дүрээ мөнхөлсөн хивс бишгүй л харагдлаа.

Дуучид болон Далай лам, Чойбалсаны хөргөөс гадна зураачдын уран зураг бүхий хивс нүднээ тусав. Тэр ч байтугай фото зургийг өнгөний нарийвчлалтайгаар хивсэн дээр буулгажээ.

Захиалга хэр байдаг талаар "Эрдэнэт хивс"-ийн дизайнер Д.Ганхүүгээс тодруулахад, хүмүүс өөрсдийнхөө дуртай уран зураг, байгалийн гайхамшгийг хивсэн дээр буулгуулж гэрээ чимэх сонирхолтой болсон. Түүнээс гадна гэр бүлийнхээ зургийг нэхүүлж, жаазтай зурагны оронд ханандаа өлгөдөг болжээ. Ер нь ямар л зураг, санаа байна тэр бүхнийг хивсэн дээр дуртайгаараа тоглолт хийж, амилуулах боломжтой” гэв.

Түүнээс гадна хүмүүс шүтэж, тахиж явдаг хайрхан, эх нутаг, аварга, арслан, хурдан хүлгүүдээ хивсэнд шингээх болжээ. Тэндээс эх зургаасаа ялгагдах зүйлгүй гайхамшигтайгаар хивсэнд буусныг нь харав.

ҮНИЙН ХУВЬД:

  • 3 м.кв-аас дээш 170 мянган төгрөг
  • 1-3 м.кв бол 220 мянган төгрөгөөр бүтэх аж.

Энэ үйлчилгээг сонирхсон хүн “Эрдэнэт хивс”-ийн Борлуулалтын албанд хандаж захиалгаа өгөх бөгөөд 14-21 хоногт бэлэн болдог байна.

Өөрөөр хэлбэл, захиалагч зургаа дизайнерт өгч тэд уг зургийг хивсний зураг болгон 1-2 хоногт зурсны дараа хивс нэхэгддэг аж.

“Эрдэнэт хивс” нийт найман дизайнертай бөгөөд зураачидтай хамтран ажиллаж, тэдний урлагийн бүтээлийг оюуны өмчийн эрхтэйгээр хивсэн дээр буулгадаг байна.

Одоогийн байдлаар зураач Б.Нямхүү, С.Мөнхбаатар нарын бүтээлийг хивсэн дээр буулгах эрхийг авчээ.

Тэдний бүтээл ноосон утсаар хэрхэн бүтсэнийг дараахь зургуудаас үзээрэй.

 

Дотоодын хэрэглэгчдээс гадна гадныхан ч энэ үйлчилгээг ихээхэн сонирхож, захиалдаг талаар Д.Ганхүү дизайнер дуулгалаа.

Сонирхуулахад, “Эрдэнэт хивс” компани нь урын сандаа 3000 орчим загвартай бөгөөд дотоодын хивс хивсэн бүтээгдэхүүний хэрэгцээний 95 хувийг дангаараа хангадаг аж.

Түүгээр ч барахгүй нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Япон, Герман, Хятад, Австрали Испани, Иордани, Катар, Казахстан, ОХУ Австрали, Швед зэрэг гадаадын 20 гаруй улсад экспортолж, хэдийнэ дэлхийн зах зээлд хөлд тавьжээ.

Хэрэв та захиалга өгөх бол 75777889 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Хөргийг хивсэн дээр хэрхэн буулгасныг дараах зургуудаас үзнэ үү.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-01 202.131.227.178

айлууд аа. ЭБИ Баярцогт Зи мэтийн хөргийг хивсэнд буулгаад жорлондоо дэвс

Avatar

Зочин 2019-05-01 150.129.143.250

Дургүй улстөрч өө томхон нэхүүлж аваад үүдний өрөөндөө дэвсэх нь манай ёс мэт ха ха

Avatar

kkk 2019-05-01 49.0.212.25

Си Жинпинийхийг зурж өгч чадах болов уу, 00 өрөөндөө дэвсий

Avatar

Зочин 2019-05-01 49.0.212.25

Нямдоржийн журнал ширээн дээр гутлын үдээсээ уяад зогсож буй зурагтай хивё хийлгэж аваад үүдний коридортоо дэвсье дээ байз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж