Марк Цукерберг “унтуулагч хайрцаг” зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Марк Цукерберг “унтуулагч хайрцаг” зохион бүтээжээ

Марк Цукерберг “унтуулагч хайрцаг” зохион бүтээжээ

Фейсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг хүмүүсийг харилцаа холбоотой байх боломжоор хангасан. Энэ удаа тэрбээр ээжүүдэд зориулан нэгэн сонирхолтой хайрцаг зохион бүтээжээ. Тэрбээр эхнэрээ хүүхэдтэй болсны дараа эх хүн байх ямар хэцүү байдгийг ойлгож “унтуулагч хайрцаг” бүтээсэн байна. Энэхүү бүтээл нь эхчүүдэд тайван амгалан унтаж амрах боломжийг олгоно гэж үзжээ.

Марк Цукерберг “Эх хүн болно гэдэг тун хэцүү. Присцилла хүүхэд төрүүлсэн цагаасаа эхлээд шөнө тайван унтаж чадахгүй болсон. Тэр үргэлж хүүхдүүдээ сэрчихэж магадгүй гээд утсан дээрээ сэрүүлэг тавьж, ойр ойрхон хүүхдүүдээ харах болсон” хэмээн ярьсан байна.

“Унтуулагч хайрцаг” нь  өөрөөсөө гэрэл гаргах бөгөөд хүүхэд сэрсэн үед гэрлийн өнгө хувирч, дохио өгөх зарчмаар ажиллах аж. Төхөөрөмжөөс тусах гэрэл бүдэг зөөлөн өнгөтэй учраас эхнэрт нь буцаад унтахад эерэг нөлөө үзүүлж буй юм байна. Цукербергийн “унтуулагч хайрцаг”-ийн ачаар Присцилла шөнө сэрэх нь багасч, тайван амардаг болжээ. Тэрбээр шинэ бүтээл нь бодсоноос нь ч илүү сайн ажиллаж байгаад тун их баяртай байгаа аж.

Эх сурвалж: Yahoo.com
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж