"Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо" чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

"Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо" чуулган боллоо

"Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо" чуулган боллоо

Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан”-гаас хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулган 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд гадаад болон дотоодын томоохон компани, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, судлаач эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөл нийлсэн нийт 350 орчим төлөөлөгчид оролцлоо.

Тус чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Монгол Улсад шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бүх шатанд хэвшүүлэх, алагчлалгүйгээр хуулийн засаглал төлөвшүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлөө тэтгэх шинэчлэлийн алхам хийж буй чухал цаг үед энэхүү чуулган болж буйд талархалтай байна” гээд, Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан гаргасан. Энэ бодлогын тулгуур нь Засаглалын шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл, Нийгмийн бодлогын шинэчлэл гэсэн 3 асуудалд зангидагдаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл гол зарчим нь Монголын төр нь төр шиг байя, зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төрөлжиж солонгорсон эдийн засагтай болъё, Монголын нийгмийг халамжийн биш бүтээмжийн нийгэм болгоё гэдэгт чиглэж байгаа юм гэж онцоллоо.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг батлан гаргахаар УИХ төлөвлөж байгаа. Эхний ээлжинд Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулсан. Энэ хуулийн төслөөр Нээлттэй сонсгол хийж, үйлдвэрлэгчид Та бүхний төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээлээ.

Үндэсний чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Конрад – Аденауэр – Сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Йонханн Фурманн, Нэгдсэн Үндэсний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар чуулганы оролцогчдод хандан нээж үг хэллээ.

Мөн Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо”, Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын эдийн засгийн бодлогын зөвлөх П.Цагаан “Тогтвортой хөгжилд хувийн хэвшлийн оролцоо”, “Конрад – Аденауэр – Сан”-гийн зочин төлөөлөгч Торбен Михайл Тайс “Стар апс ба хувийн хэвшлийг дэмжих ХБНГУ-ын төрийн бодлого”, “Ошми групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар “Тогтвортой хөгжлийг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих олон улсын стандартууд: Боломж ба Сорилт”, Үндэсний хөгжлийн газрын Судалгаа шинжилгээний газрын дарга А.Мөнхболд “Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогын төслийн явцын танилцуулга” сэдвээр оролцогчдод хандан тус тус илтгэл /Илтгэлийг энэ холбоос дээр дарж үзнэ үү/ тавьж, мэдээлэл өглөө.

Үдээс хойших салбар хуралдаанд “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого”, “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслүүдийн талаар ажлын хэсгийн гишүүд илтгэл тавьж  /Илтгэлийг энэ холбоос дээр дарж үзнэ үү/  хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдоос тавьсан асуултад хариулт, мэдээлэл өглөө.

Дээрх салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, ажлын хэсэгт хүргүүлснээр цаашид ажлын хэсгээс боловсруулж буй бодлого, хуулийн төслүүдэд санал, зөвлөмжийг тусган ажиллана гэдгээ Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хаалтын үгэндээ онцлон хэлсэн юм.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж