Ц.Нямдоржийн дарангуйллыг Ерөнхийлөгч эсэргүүцсэн нь!

Хуучирсан мэдээ: 2019.05.01-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийн дарангуйллыг Ерөнхийлөгч эсэргүүцсэн нь!

Ц.Нямдоржийн дарангуйллыг Ерөнхийлөгч эсэргүүцсэн нь!

Ц.Нямдоржийн санаачлан боловсруулж, Засгийн газраас өргөн барьж, УИХ дээр ид хэлэлцэгдэж байгаа Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлд өчигдөр Ерөнхийлөгч саналаа хүргүүлсэнд олон хуульч догдолсон сэтгэлээ нуусангүй.

ҮАБЗ-өөр хууль, шүүхийн удирдлагуудыг солих тухай хуулийн төсөл санаачлан батлуулснаасаа болоод  Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдэлд заналхийлсэн гэж хуульчдын  шүүмжлэл хүртэж, рейтингээ нэлээд “гөвсөн” Ерөнхийлөгчийн энэ удаагийн санал цагаа ч, нүдээ ч олов. Сошиал сүлжээнд Ерөнхийлөгчийн санал олон дэмжлэг авчээ.

Хөнжилдөө хууль зассан хэргээсээ болж, УИХ-ын даргын суудлаас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр огцорсон хүн бол Ц.Нямдорж бөгөөд   санаатайгаар Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үг, үйлдэл нь өнөөдөр ч засарсангүй.  Өөрийн эрх мэдлээ дархалж үлдэхийн тулд Өмгөөллийн тухай болон Захиргааны ерөнхий хуульд "засвар" хийхийг тэрбээр маш их хүсч буй.

С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувиас өөрийг харах “нүдгүй”, анхаарах зүйлгүй болчхоод байгаа Хууль зүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдорж өнгөрсөн жилийн өвөл

-Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай,

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай,

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь өргөн барьсан бөгөөд энэ тухайд өгсөн тайлбар нь  "Хэн ямар үг хэлэх нь сонин биш. Монголын хувь заяа сонин. Эх орон чинь хайран байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуулийг хүртэл тоодоггүй шүүхтэй болсон. Ийм үед их хурал хөдөлж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Би энэ хуулийг батлуулсан болохгүй бол шүүхийг татан буулгах эрх надад бий".

Харин хуулийн сайдын санаачилсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Монголын зэс”-д зориулж,  Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянах эрхгүй болгох хуулийн төслийг хуульчид хүний эрхийг зөрчиж, эрх зүйт төрийн үйл ажиллагаанд халдсан үйлдэл гэдгийг  анхааруулах болсон билээ. Товчхондоо,  Үндсэн хуулийг тоодоггүй Хууль зүй, дотоод хэргийн сайдтай болж магадгүй учраас хуульчид айдас, хүйдэстэй байсан хэрэг.

“Эрдэнэт”-ийн 49 хувийнханд “авторлогдсон” энэхүү хуулийн төсөл батлагдсан нөхцөлд  Засгийн газрын шийдвэр нэрээр МАК-аас эхлээд өрсөлдөгчийнхөө өмчийг хураагаад явах эрх ашиг, сонирхол, өс хонзон бий болно. Засгийн газрын шийдвэртэй холбоотой үүсгэн шалгаж байгаа бүх хэргүүд хэрэгсэхгүй болно. Шүүхээр өмчөө хамгаалуулах эрхгүй үлдэнэ.  Засгийн газрын бүх шийдвэр, Засгийн газрын харъяа агентлагууд, шат шатны Засаг дарга нар дураараа дургина, хуулийг зоргоороо зөрчинө.

 “Эрдэнэт” дээр явж очоод эздийг нь хөөж гаргаад өрөөг нь цоожлох, Г.Занданшатар шиг тусгай ажиллагаа явуулаад газар дээр нь лицензийг нь булаах энэ тэр асуудал бол  бүр хэвийн үзэгдэл болно. Бусдын өмчийг "дээрэмдэж" авахын тулд тогтолцоогоо нурааж болохгүй шүү дээ.

Ерөнхийлөгчийн зүгээс “Шүүх эрх мэдлийн зүгээс хуулийн уг заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх явцад утга агуулгын ойлгомжгүй байдал бий болсон талаар ямарваа нэгэн шүүмж, санал гараагүй байхад Засгийн газар өөрөө санаачлан өөрийгөө шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барих нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх эрх зүйт төрийн зарчимд огтхон ч нийцэхгүй байгаа”-г саналдаа тусгаж. Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл  нь  “27 жилийн хугацааны 18 жилд нь ажиллаж ирсэн хуучин тогтолцоог сэргээж, улмаар хууль зүйн салбарт хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлтийг буцаан нураах бүлэг хүмүүсийн далд зорилгыг гүйцэлдүүлэх нь нийгэмд ашиггүй төдийгүй хууль зүйн салбарын хөгжлийг тушихаас өөр тодорхой үр дүн, ахиц дэвшил авч ирэхгүй”-г Ерөнхийлөгч олж харсан бололтой.

Бүх шатны шүүгчийг томилж, чөлөөлдөг онцгой эрхтэй хувьд шүүх засаглалыг Хулуь зүй, дотоод хэргийн сайдаас хамгаалах нь Ерөнхийлөгч Х.Баттулгын үүрэг.  Хэрэвзээ Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж чадахаа больсон тохиолдолд Монголд Ц.Нямдоржийн дарангуйлал тогтоно гэсэн үг.  Хуулийн өөрчлөлтөөр хэн нэгэн өөртөө эрх мэдлийг олж авдаг. Жишээ нь, ҮАБЗ-өөр хууль, шүүхийн эрх мэдлийг Ерөнхийлөгч өөртөө олж авсан шиг. Яг ийм зарчмаар Ц.Нямдорж өөртөө эрх мэдэл олж авахыг оролдох болсны нэг нотолгоо нь Өмгөөллийн тухай хуулийн төсөл. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Хуульчдын холбоо эрх зүйч нараас шалгалт аваад тэнцсэн этгээдэд хуульч гэсэн гэрчилгээ өгдөг. Хэрэвзээ хуулийн төсөлд оруулсан Өмгөөлөгчдийн холбоог дахин сэргээх зүйл заалт бол хуульчдад өмгөөлөгчөөр ажиллах эсэх зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгдөг болно гэсэн үг.  Зөвшөөрөл олгохын тулд шалгалт авч, хэн нэгэн сайд гарын үсэг зурах болно оо доо.  Тэгвэл улстөрчдийнх яриад байдаг хонгилынх нь түлхүүр Ц.Нямдоржийн гарт жинхэнээсээ очно. Зөвхөн түүний  ярьдаг “шударга ёс”-онд хуульчид, хууль үйлчилдэг болох юм.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн гаргасан санал хуульчид өмөлзөх нь зүйн хэрэг бөгөөд хуулийн сайдын асар их оролцоотойгоор хууль, шүүхийн удирдлагыг гартаа авсан Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Нямдорж эрх ашигтай "үгүй" гэж хэлэх үндэслэл нь зөв. Ц.Нямдоржийн араншин, авирыг сайн мэдэхийн хувьд Х.Баттулга "амандаа ороод ирсэн шар тосыг хэлээрээ түлхэнэ" гэж үү!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж