Тэрбумын үнэт эдлэлтэйгээрээ Засгийн газрын сайд нараа манлайлж, олны хэл амыг билүүдээд байсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өмнөд хөршид ажлаар явахдаа хордлогод орсон тухай дуулиан цацагдаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд сайд Н.Цэрэнбат багтсан байсан, энэ үеэрээ хордлогод орсон гэх мэдээллийг зарим хэвлэлүүд мэдээлж буй ч тэрбээр уг айлчлалд багтаагүй аж.
Хэд хоногийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хордлогод орж, БНСУ-ыг зорьсон байдаг. Зориудаар хордуулсан байж болзошгүй гэх явган яриа гарсан ч батлагдаагүй. Гэхдээ Засгийн газрын хоёр ч сайд хордлогод орсон гэх эл дуулиан олон нийтийн дунд “Түшээд баартай байна” гэх яриаг үүсгээд буй юм.
"Түшээд баартай байна" гэх яриа өндөр авахад нөлөөлсөн бас нэг дуулиан нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэрт хулгай оржээ. Тэрбээр Дорнод аймгаас сонгогдсон бөгөөд тус аймагт мөн гэртэй. Тойрогтоо ажиллах болохоороо уг гэртээ очдог тул ихэвчлэн эзгүй байдаг. Эзгүйг нь нутгийнхан нь андахгүй ч хулгайч орж байсан удаагүй. Тэрбээр хулгайд алдагдсан эд зүйлийнхээ талаар цагдаад гомдол гаргаснаар энэ хэрэг олон нийтэд ил болжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ