Орос хэлний олимпиад, илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Орос хэлний олимпиад, илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөв

Орос хэлний олимпиад, илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөв

ОХУ-ын Москва хотын их, дээд сургуулиудын бэлтгэл курст суралцаж буй Монгол оюутнуудын Орос хэлний олимпиад, ОХУ-д суралцаж буй оюутан, залуучуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Илтгэлийн уралдаан 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Москвагийн Авто замын техникийн улсын их сургууль (МАДИ)-д болов. Энэхүү арга хэмжээг Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн (“УБТЗ” ХНН) 70 жилийн ойн баярын нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр тус нийгэмлэгийн Москва хот дахь Төлөөлөгчийн газар, ОХУ дахь Монголын Оюутны холбоо, Монголын Залуучуудын холбооны “Ле мон” клуб, НАМЗХ зэрэг Оюутны үүсгэл санаачлагын байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Орос хэлний олимпиадын тэргүүн байранд Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн оюутан  Цэрэнчимэдийн Бямбасүрэн шалгарч, И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн оюутан Эрдэнэбаатарын Даариймаа, Үндэсний судалгааны их сургууль-“Эдийн засгийн дээд сургууль”-ийн оюутан Наранхүүгийн Цэцэгмаа нар тус тус удаалжээ. Олимпиадад оролцогчдын гэрийн даалгавар буюу Монгол уйгаржин бичгийн цэвэр бичлэгийн уралдаанд Оросын Тээврийн их сургуулийн оюутан Цог-Очирын Халиун, түүнчлэн хамгийн сайн зохион байгуулалт, ирцтэй хамт олноор Москвагийн Авто замын техникийн улсын их сургууль тус тус шалгарсан байна.

ОХУ-д суралцаж буй Монгол оюутны 2019 оны Илтгэлийн уралдааны тэргүүн байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутан Цэрэннадмидийн Марал “Оюутны халаас” сэдэвт илтгэлээр, хоёрдугаар байрт Оросын Тээврийн Улсын их сургуулийн оюутан Намсрайн Сайханбилэг “Монгол Улсын хөгжилд төмөр замын оролцоо” сэдэвт илтгэлээр, гуравдугаар байрт ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутан Үнэнбатын Анармаа “Монгол орны хөгжилд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт илтгэлээр тус тус шалгарч,  И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн оюутан Цолмонгийн Цогзолмаа, Үндэсний судалгааны Москвагийн Эрчим хүчний их сургуулийн оюутан Ганбаатарын Уламжаргал нар тусгай шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж