ҮАБ-ыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

ҮАБ-ыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг өгөв

ҮАБ-ыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр  /2019.04.30/ Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан асуудал нэг бүрийг анхнаас нь үр дүнтэй хэрэгжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдааг хангахад онцгой анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахыг чиглэл болголоо.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж