Хүүхдийг зодож шийтгэхийг зогсоох дэлхийн өдөрт зориулан Д.Сүхбаатарын талбайд хүүхэд хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх тухай мэдээллийг олон нийтэд түгээж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийг ЦЕГ-тай хамтран энэ жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр бэлэн болсныг мэдээлэв. Уг төслийг хэрэгжүүлэхэд нийт 740 сая төгрөг шаардагдах аж. Үүнээс хүүхэд хамгаалагчдад олгох цалин хөлс, урамшууллын зардал болох 460 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, хүүхэд хамгаалагч нарын сургалтын зардал, иргэд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлын зардалд 235 сая төгрөгийг Хүүхэд, хөгжил хамгааллын хөтөлбөрийн зардлаас 45 сая төгрөгийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас тус тус санхүүжүүлэх юм байна.
УИХ, Засгийн газраас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн хөгжлийг дэмжих, хамгааллын үйлчилгээний чанар, үр дүн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж өнгөрсөн жил 5.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ онд улсын төсөвт найман тэрбум төгрөгийг батлан хэрэгжлүүлж байна.
Холбоотой мэдээ