“Цэвэр орчин-цэнгэг туул” уриан дор туул голоо цэвэрлэх хөдөлгөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

“Цэвэр орчин-цэнгэг туул” уриан дор туул голоо цэвэрлэх хөдөлгөөн эхэллээ

“Цэвэр орчин-цэнгэг туул” уриан дор туул голоо цэвэрлэх хөдөлгөөн эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Улаанбаатар буян” ХХК –ийн хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран  “Цэвэр орчин-Цэнгэг Туул” уриан дор Туул river challenge буюу Туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг өрнүүлэн эхний үе шатны их цэвэрлэгээг амжилттай зохион байгуулжээ.

Их цэвэрлэгээнд "Улаанбаатар буян" ХХК-ийн 120 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Яармагийн гүүрнээс баруун зүгт Туул гол дагуух 3.0 км зайд 8 тн хог хаягдлыг цэвэрлэж ажилласан бол  “Шинэ Монгол” сургуулийн багш, ахлах ангийн сурагчид Яармагийн гүүрнээс зүүн тийш 2.0 км-ийн зайд Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тус аянд нэгдсэн байна. Мөн “Транскапитал банк бус санхүүгийн байгууллага”-ын  70 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон 2 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хоггүй Хан-Уул аяныг дэмжин ажиллажээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж