Лари Кинг эмнэлэгт хэвтжээ | News.MN

Лари Кинг эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Лари Кинг эмнэлэгт хэвтжээ

Телевизийн нэрт хөтлөгч Лари Кинг эмнэлэгт хэвтжээ. Эмчийн үзлэгээр тэрбээр чээжний судасны үрэвсэлтэй болох нь тогтоогдсон байна. Өмнө нь Ларри ангинаас болж эмнэлэгт хэвтсэн удаатай. Эмчийн оношилсноор Ларри Кингийн чээжин тус газрын нарийссан судсыг сэлбэн солих хагалгаа хийх шаардлагатай болжээ. Энэхүү хагалгааг хийлгэснээр нэрт хөтлөгчийн хувьд зүрхний шигдээс болох магадлал буурах бөгөөд дахин зүрх судасны нарийсал өвчнөөр шаналахгүй аж.

2017 оны есдүгээр сард Ларри өөрийгөө уушгины хорт хавдраар өвдсөн ч амжилттай эдгэрсэн тухай нийтэд зарласан билээ. Тэрбээр уушгины хорт хавдрын хагалгаа хийлгэх хэрэгтэйгээ мэдсэн тухай ярихдаа “Эмч миний биеийг үзээд, рентген зураг авах хэрэгтэй гэж хэлсэн. Дараа нь рентген зургийг хараад “Та уушгины хорт хавдартай болсон байна. Гэхдээ хавдар эхний шатандаа байгаа тул хагалгаа хийлгээд бүрэн эдгэрэх боломжтой гэж хэлсэн” гэжээ. Лари 2017 оны долдугаар сард Лос Анжелес хотын “Седарс-Синаи” эрүүл мэндийн төвд хагалгаа хийлгэж, уушгиныхаа 20 хувийг тайруулсан байна.

Эх сурвалж: Eonline
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

fa 2019-04-30 62.232.167.210

Энэ Лэрри Кинг гуай манай Дэ факто Жаргалсайханг дуурайгаад байдаг юм шиг ээ, 🙂

Avatar

хх 2019-04-30 202.9.44.207

чээж гэсэн биш цээж гэж бичээрэй монгол хэл зөв бич

Avatar

Зөв 2019-04-30 49.0.212.25

Болж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж