Телевизийн нэрт хөтлөгч Лари Кинг эмнэлэгт хэвтжээ. Эмчийн үзлэгээр тэрбээр чээжний судасны үрэвсэлтэй болох нь тогтоогдсон байна. Өмнө нь Ларри ангинаас болж эмнэлэгт хэвтсэн удаатай. Эмчийн оношилсноор Ларри Кингийн чээжин тус газрын нарийссан судсыг сэлбэн солих хагалгаа хийх шаардлагатай болжээ. Энэхүү хагалгааг хийлгэснээр нэрт хөтлөгчийн хувьд зүрхний шигдээс болох магадлал буурах бөгөөд дахин зүрх судасны нарийсал өвчнөөр шаналахгүй аж.
2017 оны есдүгээр сард Ларри өөрийгөө уушгины хорт хавдраар өвдсөн ч амжилттай эдгэрсэн тухай нийтэд зарласан билээ. Тэрбээр уушгины хорт хавдрын хагалгаа хийлгэх хэрэгтэйгээ мэдсэн тухай ярихдаа “Эмч миний биеийг үзээд, рентген зураг авах хэрэгтэй гэж хэлсэн. Дараа нь рентген зургийг хараад “Та уушгины хорт хавдартай болсон байна. Гэхдээ хавдар эхний шатандаа байгаа тул хагалгаа хийлгээд бүрэн эдгэрэх боломжтой гэж хэлсэн” гэжээ. Лари 2017 оны долдугаар сард Лос Анжелес хотын “Седарс-Синаи” эрүүл мэндийн төвд хагалгаа хийлгэж, уушгиныхаа 20 хувийг тайруулсан байна.
Эх сурвалж: Eonline
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ