Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтэс нь Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газартай хамтарч 2018 онд улсын хэмжээнд албадан эрүүлжүүлэгдсэн хүний статистик мэдээнд тулгуурлан "Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал" сэдэвт судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгаагаар Нийслэл хотод 2013 онд 67.7 мянган эрүүлжүүлсэн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2018 онд 56.1 мянга болжээ. Нийслэлийг оруулахгүйгээр бусад аймгийг зэрэгцүүлэхэд 2018 онд хамгийн бага нь Говь-Алтай (332), хамгийн их нь Дархан-Уул (4.5 мянга) аймаг байна. Харин 2013 оны дүнгээр Дорнод (7.2 мянга) аймаг хамгийн олон, Булган (769) хамгийн бага эрүүлжүүлсэн тохиолдолтой байжээ. 2018 оны албадан эрүүлжүүлсэн тохиолдлын тоог 2013 онтой харьцуулахад Өмнөговь, Сүхбаатар аймагт 5 дахин, Говь- Алтай, Өвөрхангай аймагт 3 дахин буурсан байна. 2018 оны байдлаар албадан эрүүлжүүлэгдсэн (давхардсан тоогоор) хүний тоо 85.8 мянга байгаас 4.6 мянга нь давтан эрүүлжүүлэгджээ.
Судалгааг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ