Ц.Нямдорж баавгайн талд байна уу!

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж баавгайн талд байна уу!

Ц.Нямдорж баавгайн талд байна уу!

Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн, Ж.Баатар генералыг хэлмэгдүүлсэн гэх асуудалд нэр холбогддог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг дээр ганцаарчлан ажиллах болсон. Ганцаарчлан гэдэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр шүүхээс ял шийтгэл хүлээсэн гэмт этгээдүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг дэлгэж, хэвлэлийнхний өмнө тэднээс уучлалт гуйж, эмнэлэгт хэвтүүлээд зогсохгүй бүр эргэж очсон гэх шинэ мэдээлэл ч байгаа.

Мөн энэ хэрэг дээр хяналт тавих УИХ-ын Түр хороонд орсон нь, Хууль зүйн сайд яагаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн асуудалд ингэтлээ санаа тавиад байгаад нь эргэлзэх хүмүүс ч олон байна.  Засгийн газрын шийдвэрээр нууцлалаас хэдийнэ гаргачихсан С.Зоригийн хэрэг дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар хяналт тавиад явах бүрэн боломжтой. Гэтэл сайдынх нь эрх мэдэл багадав уу, эсвэл УИХ-ын Түр хороонд орвол улстөржих боломжтой гэж харагдсан уу, ямар ч байсан түүний энэ үйлдэл хэт нэг талд үйлчлээд байна уу гэсэн хардлага төрүүлж буй. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд уу эсвэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийн өмгөөлөгч үү гэдэг асуулт тавихад хүргэж байна. "Эрдэнэт"-ийн Оросоос авчирсан 49 хувь болон С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг дээр голчлох болсон Ц.Нямдорж сайд баавгайн талд ажиллаад байгаа юм биш байгаа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж