АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хуульч Роберт Мюллерийн "дэгдээсэн" хэргийг дарахын тулд албан тушаалаа ашиглан тус хэрэг дээр ажилласан шүүгч Эндрью Напоталиног сүрдүүлжээ. Шүүгч Напоталино болсон үйл явдлын тухай тайлбарлахдаа “Ерөнхийлөгч Доналд Трамп надаас Мюллертэй холбоотой хэргийг намжаах өөр баримт дэлгэхийг шаардсан. Мөн Трамп инстаграм хуудастаа над руу чиглэсэн сэтгэгдлүүд удаа дараа оруулсан. Би Ерөнхийлөгчид нөхцөл байдлын тухай ойлгуулах гэж хоёр цагийн турш оролдсон. Гэвч тэр надтай Ерөнхийлөгчийн хувиар л ярилцсан. Бас намайг албан тушаалаа ашиглаж сүрдүүлсэн” гэж хэлжээ.
Роберт Мюллер өмнө нь Доналд Трампийг гэмт хэрэгт холбогдолтой хэмээн мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч энэ мэдээлэл худал ташаа болох талаар цахим хуудастаа жиргэсэн билээ. Гэсэн ч түүний Роберт Мюллертэй холбоотой асуудал намжаагүй хэвээр байна.
Эх сурвалж: Politico.com
Х.ДАВААСАМБУУ
Холбоотой мэдээ