УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.04.30/ зарлагдсан ч өөр ажлын хэсгийн хуралдаантай давхцсан учраас маргааш 12.00 цагаас болж хойшлогдоод байна. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм.
Хэлэлцэх асуудал:
– “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Бусад.
Холбоотой мэдээ