Зүүн бүсийн нисэх буудлууд чууллаа | News.MN

Зүүн бүсийн нисэх буудлууд чууллаа

Зүүн бүсийн нисэх буудлууд чууллаа

Зүүн бүсийн нисэх буудлууд чууллаа

Зүүн бүсийн нисэх буудлуудын ажилтнуудад мэргэшлийн дадал олгох, шинэ үйл ажиллагаа, шинэлэг мэдээ, мэдээллийг хүргэх, идэвхжүүлэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалт, семинар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудалд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд тус аймгийн Өндөрхаан, Дорнод аймгийн Чойбалсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Өмнөговь аймгийн Гурван-Сайхан, Дундговь аймгийн Мандалговь нисэх буудлууд хамрагдсан юм.

Сургалт, семинарын үеэр Нисэх буудлуудыг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, Нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага,  дотоод хяналтын тогтолцоо, Аюулгүй ажиллагааны удирдлага, иргэний нисэхийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай үндсэн ойлголтуудын талаар сургалт мэдээлэл өгсөн.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалтын тестийн программыг 5 нисэх буудлын хамт олноор ажиллуулж, дүгнэн хэлэлцсэн юм.

Зүүн бүсийн нисэх буудлуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нөхөрсөг тэмцээн уралдааны арга хэмжээ ч зохион байгуулагдлаа.  Спорт тэмцээнүүдэд нийт багийн дүнгээр Чойбалсан нисэх буудлын хамт олон Тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд болов.

“ӨНДӨРХААН” НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСЛИЙН НЭГЖ БАЙГУУЛАГДАНА

Өндөрхаан нисэх буудал  нь 1958 онд ЗХУ-ын нисэх отряд байрлаж байсан суурин дээр 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Орон  нутгийн  хэмжээнд  АН-2 онгоцоор Дадал, Норовлин, Биндэр, Батширээт, Баян-Адарга, Бор-Өндөр, Өмнөдэлгэр зэрэг сумдад зорчигч тээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэж байсан.

Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн  Кувейтийн сан хооронд 2018 оны 07 дугаар сард нэмэлт өөрчлөлтийн  хэлэлцээр байгуулж  “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор 3.5 сая ам долларын санхүүжилтээр   Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр барих  ажлын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах  ажил хийгдэж  дуусжээ.

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран  Төслийн нэгжийг байгуулан ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ сарын эхээр зарласан ба сонгон шалгаруулалт үргэлжлэн явагдсаар байна.

Цаашид Өндөрхаан нисэх буудлын аэродром, барилга байгууламжийг шинээр байгуулах ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг зарлах, мөн  барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж 2020 онд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн  ойгоор тус нисэх буудлыг нээх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж