Кувейт улсад болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Өчигдөр багийн Азийн аварга болсон бөгөөд манай эмэгтэй баг хүрэл медаль хүртэж, ирэх наймдугаар сард Казахстаны Астана хотод болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой боллоо.
Манай баг эхний тойрогтоо Японы шигшээ багтай таарч, ялагдсан. Гэхдээ дагах барилдаанд Тайландын багийг хожиж, хүрлийн төлөө шалгарч үлдсэн. Харин хүрэл медалийн төлөө Хятадын багтай хүч үзэж, хожсоноор медаль хүртэж чадлаа. Хоёр баг гурав гурван хүнтэй тулж, манай тамирчид бүгд өрсөлдөгчөө ялснаар хүрэл медаль хүртсэн юм.
Харин эрэгтэй шигшээ багийн хувьд хүрлийн төлөө Казахстаны шигшээтэй таарч, 3:2-оор ялагдсанаар медальд хүрч чадсангүй. 66 кг-ын жинд барилдсан Д.Төмөрхүлэг өрсөлдөгчдөө цэвэр ялагдсан. Гэвч Г.Одбаяр, О.Ууганбаатар нар өрсөлдөгчөө цэвэр ялж, онооны харьцааг холдуулсан. Харамсалтай нь О.Лхагвасүрэн, Б.Тэмүүлэн нар дараалж ялагдсанаар медальгүй хоцорлоо.
Н.БОЛД
Эх сурвалж: www.mminfo.mn