Н.Оюундарь Ли Вэйг хүлээн авч уулзав | News.MN

Н.Оюундарь Ли Вэйг хүлээн авч уулзав

ОЮУНДАРЬ

Н.Оюундарь Ли Вэйг хүлээн авч уулзав

Н.Оюундарь Ли Вэйг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Н.Оюундарь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.04.30) хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг соёл, урлаг, хүмүүнлэг, аялал жуулчлалын салбарт улам хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, хоёр улсын соёл, урлагийн ажилтнуудыг харилцан туршлага солилцуулах хөтөлбөрийг зохион байгуулах, орон нутаг мужуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Нэг бүс – Нэг зам” санаачилгын хүрээнд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Тавдугаар сарын 28,29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ой тохионо. Энэ хүрээнд гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Чөлөөт бүсийг үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор гурван улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гээд энэ арга хэмжээнд хамтран ажиллахыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэйгээс хүсэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн ерөнхий захирал Ли Вэй хоёр орны соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр, орон нутгийн хэмжээнд цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ямар боломж бололцоо байгааг судлах зорилгоор энэ долоо хоногт Сэлэнгэ аймагт ажиллах гэж буйгаа дуулгаад хоёр улсын боловсрол, соёл, урлагийн салбарын харилцааг хөрш орнуудын харилцааны жишиг болгон хөгжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-04-30 202.9.42.163

ЖДҮ чин биздээ

Avatar

n 2019-04-30 111.239.183.33

targaniig l haraad bichih yum yunii toloo yah gj uulzaj bga aguulgin haraach malnuudaa. hyatad shulnii gazar neeheeree yadiin uu ork oo. harin ch bnga sharsan huursan tostoi jantai hool idej bhaar mgl saihan mahaaraa shul hiij uuh bolomjiig neegeed bgn bishu. buh yumiig harluulj hardag naad oyun bodloo neg tsegtsleed amudraldaa handaad uzeerei.

Avatar

Зочин 2019-04-30 150.129.143.250

Хятадын шөлний газар Монголд нээсэн тарган авгай яахаараа Хятадын нөхдүүдтэй уулзаад байдаг хэрэг вэ

Avatar

Энэ хятад эмэгтэй 2019-04-30 103.212.119.92

Арчаагүй таргалалтыг хараад дотроо бөөлжис нь цутгаж байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж