Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болсоор байна. Тухайлбал, Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны арвандүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 12 настай О-г ээжийг нь эзгүйд гэрээс нь автомашинаар хуурч мэхлэн авч яван эзгүй хээр газарт аваачиж, хүчирхийлсэн хэрэг гарчээ.
Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, улмаар анхан шатны шүүхээс Б–д 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд холбогдох байгууллагаас насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, танихгүй хүнд хаалга онгойлгож өгөхгүй, дагаж явахгүй байх талаар хүүхдэдээ хэлж сануулах, гэрт нь аль болох хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ