Тереза Мей донорын цус хэрэгтэй хүмүүст 29 сая фаунд хандивлана | News.MN

Тереза Мей донорын цус хэрэгтэй хүмүүст 29 сая фаунд хандивлана

Тереза Мей донорын цус хэрэгтэй хүмүүст 29 сая фаунд хандивлана

Тереза Мей донорын цус хэрэгтэй хүмүүст 29 сая фаунд хандивлана

Тереза Мей Английн өвчтөнүүдэд шаардлагатай цусны нөөцийг хангах зорилгоор 29 сая фаунд хандивлах болсноо мэдэгдэв. 1970-1980 оны үед хэдэн мянган хүн гемофил өвчнөөр өвчилсөн бөгөөд нөөцөлсөн донорын цусанд хүний дархлал хомсдолын вирус болон гепатит С вирус байсны улмаас 2400 орчим хүн нас баржээ. Тереза Мей өвчтөнүүдэд шаардлагатай цусны нөөц цуглуулах ажилд мөнгө хандивлахаас гадна олон нийтийн сонсгол хийхээр болсон байна. Тэрбээр “Олон арван жилийн турш эмнэлгүүдэд шаардлагатай цусны нөөц байгаагүй учраас олон хүн өвчний улмаас зовж шаналж байна. Мэдээж энэ нь өвчтөнүүд болон тэдгээрийн гэр бүлд хэцүү байгаа. Тиймээс энэ мөчөөс эхлэн эдгээр өвчтөнүүдийн талаар үнэнийг зарлах болно” хэмээн мэдэгджээ.

Цус нөөцлөх хөтөлбөр 2017 оноос Шотланд, Уэлс, Англи болон Хойд Ирланд улсад хэрэгжиж эхэлсэн байна. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, донорын цусыг баталсан төлөвлөгөөний дагуу нөөцлөх шаардлагатай байгаа аж. Донорын цусыг нөөцлөх нь ямар үр нөлөөтэй тухай нийтийн сонсгол Лондонгийн Флит Хауст болох бөгөөд ирэх сараас эхлэн Белфаст, Лиидс, Эдинбург болон Кардифф хотуудад хийгдэхээр болжээ.

Цус нөөцлөх энэхүү үйл ажиллагааг Дээд шүүхийн шүүгч Браин Лангстафф төлөөлж байгаа аж. Тэрбээр “Дэлхийн олон улсад цус болон цусан бүтээгдэхүүн нөөцлөх шаардлага хэрэгцээ ихээр тулгарч байна. Иймээс олон нийтэд цусны нөөцийн хэрэгцээний талаар мэдээлэл өгч, цусны донорын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Telegraph
Х.ДАВААСАМБУУ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж