Ливерпүүлийн хамгаалагч Дейк оны шилдэг болов | News.MN

Ливерпүүлийн хамгаалагч Дейк оны шилдэг болов

Ливерпүүлийн хамгаалагч Дейк оны шилдэг болов

Английн хөлбөмбөгийн тоглогчдын холбооны 2018-2019 оны шилдэг тоглогчоор Ливерпүүл клубын Нидерланд төвийн хамгаалагч Виржил ван Дейк шалгарав. Виржил ван Дейк уг шагналыг хүртснээр сүүлийн хоёр жил Английн тоглогчдын холбооны шилдгээр Ливерпүүл клубээс тодорч байна. Өнгөрсөн жил Ливерпүүл клубын Египет довтлогч М.Салах тодорч байжээ.

Энэ жилийн шилдгээр тодорсон Нидерланд хамгаалагч ван Дейк өнгөрч буй улиралд багийнхаа төлөө лигийн бүх тоглолтонд оролцож гурван гоол оруулсан бөгөөд өрсөлдөгч багийн тоглогчийн эсрэг бөмбөгний төлөөх тулаанд 207 удаа ялалт байгуулж, 183 удаа бөмбөг цэвэрлэж, агаарт 76 хувьтай ялалт байгуулсан байна. Түүнийг авснаар Ливерпүүл клубын арын хамгаалалт илүү хүчирхэг болж, лиг болон Европын аваргуудын лигийн гол фаворит баг болсон.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж