Капитрон банк ширэн бээлийтнүүдээ угтан авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Капитрон банк ширэн бээлийтнүүдээ угтан авлаа

Капитрон банк ширэн бээлийтнүүдээ угтан авлаа

Монгол Улсад Боксын спорт үүсч хөгжөөд 71 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд бидний бахархал болсон үе үеийн шилдэг ширээн бээлийтнүүдийн амжилт Монгол түмнээ  баярлуулан, эв нэгдлийн билэгдэл болж ирсэний нэгэн тод жишээ бол Олимпийн наадмаас алтан медалийг эх орондоо авчирсан явдал билээ.

Спорт сонирхогчдын анхаарлын төв байдаг боксын спортын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 4 сарын 19-26 хооронд Тайландын нийслэл Бангкок хотод болж өнгөрлөө. 31 дэх удаагийн сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 34 орны 397 тамирчин хурд, хүч авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм. Манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчин өрсөлдөж 1 алт, 7 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Э.Цэндбаатар Казахстан улсын тамирчин З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдөн ялалт байгуулж алтан соёмбот тугаа мандуулан Ази тивийн аварга болсон юм. Ганзага дүүрэн оролцсон баг тамирчидаа Монголын Боксын Холбооны Топ түнш Капитрон банкны төлөөлөл болон Монголын Боксын Холбооны удирдлагууд алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүтэй угтаж баяр хүргэлээ.

 

Капитрон банкны хувьд Монголын Боксын Холбоотой 3 дахь жилдээ хамтран ажиллаж, тив дэлхийн болон дотоодод зохион байгуулагдаж буй олон улсын чанартай тэмцээн уралдаануудад баг тамирчиддаа дэмжин тэдний амжилт гаргах зам мөрт бодит дэмжлэг үзүүлсээр байна. Энэ ч утгаараа жил хагасын дараа болох “Токио 2020” Олимпийн их наадамд оролцох эрхийг манай олон боксчид авч, тэдний дундаас дараагийн аваргууд төрнө гэдэгт итгэл найдвар дүүрэн байна.

Ширэн бээлийтнүүддээ цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье !

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж