Индонез улс нийслэл Жакарта хотоо нүүлгэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдээлжээ. Энэхүү санааг тус улсын үндэсний хөгжлийн сайд Банбан Броджонегоро гаргасан ба ерөнхийлөгч Жоко Видодо түүний санааг дэмжсэн байна. Гэхдээ засгийн газраас албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа гэв.
Жакарта хот нь 10 гаруй сая хүн амтай ба сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, хөрсний гулгалт, үер гэх мэт байгалийн гамшиг байнга тохиож хот живэх аюул нүүрлээд буй нь нийслэлээ нүүлгэхээс өөр аргагүй болгож байгаа ажээ. Шинэ нийслэлийг Индонезийн зүүн хэсэгт байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 23-33 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр 10 жилийн дотор нүүлгэнэ гэж үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ