Домогт “Харанга” 30 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Домогт “Харанга” 30 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ

Одоогоос 30 жилийн өмнө 1989 оны аравдугаар сарын 26-нд Драмын Театрын дэргэд “Харанга” хамтлаг байгуулагдаж байсан түүхтэй. Тэд тэр цагаас хойш Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараараа од мэт гялалзаж буй явна. “Харанга”-ынхан энэ жил 30 жилийн ойгоо фенүүдтэйгээ хамт тэмдэглэх нь ээ. Хамтлагийн 30 жилийн ойн талаар тус хамтлагийн аргил гитарчин, дуучин, Монголын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатаас тодрууллаа.

Тэрбээр “Бид хамтлагийнхаа 30 жилийн ойг угтан ирэх есдүгээр сарын 14-нд Буянт-Ухаа спорт цогцолборт тоглолт хийнэ. Мөн хамтлагийнхаа хит дууны цуглуулга болон хамтлагийн шинэ цомгоо гаргахаар төлөвлөөд байна. Хамтлагийн 30 жилийн ойн баярын тоглолтоос өмнө “Асууя”, “Чамруугаа”, “Чамдаа хайргүй байхын аргагүй” зэрэг уран бүтээлээ дээжээс фенүүдээ хүргэх болно” гэдгийг дуулгасан юм.

“Харанга” хамтлаг нь “Эрин зууны хөг” (1997), “Best of Haranga” (1997), “Бодлын тэнгис” (2000), “Ертөнцийн өнгө” (2003), “Special Edition Gold” (2007), “Амьдрал-2” (2017) цомог гаргаж байжээ. Тэдний рок поп хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2016 онд "Харанга" хамтлагт Алдрын од гардуулсан юм. Соёлын төв өргөөний гадна талбайд тус хамтлагт зориулан хүндэтгэлийн индэр босгосон билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж