Ачааны машин засварлах явцад 54 настай иргэн дарагдаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нэгэн компанийн хашаанд Баянзүрх дүүргийн харьяат иргэн 54 настай Б нь “Волво” загварын ачааны автомашинд засвар хийж байгаад дарагдан нас барсан байна.
Энэ тухай дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр /2019.04.29/ өдрийн 19.48 цагт ирсэн бөгөөд аврах ангийн найман алба хаагч очиход талийгаач амьсгал хураасан байжээ. Улмаар талийгаачийн цогцсыг гарган харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм байна.
Э.ЭНХ