Тайвань улс орнуудын эмч нарыг сургахад дэмжлэг үзүүлж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Тайвань улс орнуудын эмч нарыг сургахад дэмжлэг үзүүлж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж байна

Тайванийн эрүүл мэндийн чанар дэлхийд алдартай, төдийгүй эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн салбарт хуримтлуулсан туршлага ололтоо бусад улс оронтой харамгүй хуваалцдаг. Ялангуяа найрамдалт харилцаатай улс орнуудаас эмч, эмнэлгийн ажилтныг сургалтанд хамруулдаг нь туршлагаасаа хуваалцаж буй нэгэн томоохон хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, бэлэн загас өгснөөс загас барих аргыг нь зааж өгч буй зарчмын нэг илрэл билээ. Монгол улсын хувьд авч үзвэл, 2003 оноос эхлэн Тайванийн томоохон эмнэлгүүдэд 800 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэн сургалтанд хамрагдсан байна.

Тайванийн ГХЯ-наас саяхан “Өмнөд арлын ерөөл” хэмээх нэгэн богино хэмжээний киног хийсэн ба гол дүр болох Пол Босовай Попора нь Тайваньд сургалтанд хамрагдаж байсан Номхон далайн өмнөд хэсгийн Соломоны арлууд улсын эмч юм. Тухайн жил тэрбээр Тайванийн Засгийн газрын тэтгэлгээр Чэн Кун Их сургуульд анагаахын чиглэлээр суралцсан байна.

Энэ кино нь түүний нэг өдрийн амьдралаас эхлэн дүрсэлсэн бөгөөд түүнд өдөр тутамд тулгарч буй олон үйл явдлаар дамжуулж Тайванийн халуун сэтгэл хэрхэн тухайн газар оронд томоохон өөрчлөлтийг авчирч буйг дүрсэлсэн байна. Тайваньд ирж суралцах үедээ багш нарын чин сэтгэлээсээ зааж сургаж буй, түүнд нөлөөлж буй байдал түүнчлэн нутагтаа ирсний дараа эмнэлгийн үйлчилгээ, тусламж үзүүлсэн зэрэг олон зүйлээс өөрчлөлтийг харж болно.

Соломоны эмч нар болон иргэдийн харьцаа 10,000 хүн тутамд 2 эмч байгаа бол дэлхийн дундаж 10,000 хүн тутамд 14.89 эмч ногдож байна. Өнгөрсөн 10 гаруй жилд Тайвань Соломоны арлаас 70 гаруй эмнэлгийн ажилтныг сургалтад хамруулсан байна. Тэдгээр эмч эмнэлгийн мэргэжилтнүүд сурч мэдсэнээрээ дамжуулж эх орныхоо эмнэлгийн үйлчилгээ, чанарыг сайжруулж, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалсаар байна.

Энэхүү кино нь Тайванийн дэвшилтэт эмнэлгийн технологийг таниулахын сацуу “Халуун сэтгэлд хил хязгаар үгүй” бөгөөд “бэлэн загас өгснөөс загас барих аргыг нь заах” гэсэн үзэл санааг чиг баримжаа болгож буйг дүрсэлжээ. Мөн түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгт Тайвань Дэлхийг эрүүл мэндийн байгууллагатай болон даян дэлхийн улс орнуудтай анагаахын салбарын туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэл болон чадамжтай гэсэн санааг илэрхийлсэн. Иймээс Дэлхийн Эрүүл мэндийн ассемблей зэрэг ДЭМБ-ын томоохон хурал, арга хэмжээнд Тайванийн оролцоо гарцаагүй чухал юм.

Киног үзэх линк

*Монгол хэлээр

*Англи хэлээр

*Орос хэлээр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж