АНУ-ын чөлөөндөө гарсан байлдагч тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын чөлөөндөө гарсан байлдагч тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завджээ

АНУ-ын чөлөөндөө гарсан байлдагч тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завджээ

АНУ-ын чөлөөндөө гарсан байлдагч Калифорни мужид нөлөөгөө тогтоох гэсэн цагаан арьст бүлгэмийг дарах зорилгоор тэсрэх бөмбөг дэлбэлэх гэж байсан нь тогтоогджээ. Өдгөө 26 настай лалын шашныг дэмжигч Марк Доминго нь Шинэ Зеландын лалын сүмд болсон халдлагын өшөөг авах зорилго агуулж байсан нь тогтоогдсон аж.

Марк Доминго биедээ тээсэн тэсрэх бөмбөгөө дэлбэлэх гэж байсныг илрүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагын эх сурвалжууд мэдээлэв.

Шүүхийн баримтад дурдсанаар, Марк Доминго Афганистанд алба хааж байхдаа үй олноор устгах тэсрэг бөмбөг дэлбэлэх талаар туршлагатай болжээ. “Бид явуулсан мөрдлөгийнхөө дүнд Марк Домингог олон тооны хүний аминд халдах оролдлогыг зогсоолоо” хэмээн холбооны прокурор Ник Ханна мэдэгджээ. Тагнуулын ерөнхий газрын мэдэгдсэнээр, Доминго гуравдугаар сард Шинэ Зеландын лалын сүмд гарсан хоёр удаагийн террорист халдлагын өшөөг авах болон мусельманчуудын эсрэг хийсэн дайралтын өшөөг авах зорилго агуулсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Доминго биедээ тэсрэх бөмбөг суулгах хүсэлтэй байсан аж. Мөн тэрбээр халдлагын гол байгаараа еврейчүүд болон сүм хийд, цагдаагийн офицеруудыг сонгосон байжээ. ТЕГ-ын ажилтнууд энэ сарын 19-нд Марк Доминготой уулзаж, Калифорнийн Лонг-Бич хотод тэсрэх бөмбөгөө дэлбэлэх гэж байсныг тогтоосон байна. Тэрбээр ТЕГ-тэй уулзахаар ирэхдээ АК-47 маркийн буугаар зэвсэглэсэн байжээ.

Мөн Доминго 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд болсон Бостоны Маратоны халдлагатай холбогдсон нь тогтоогдсон аж. Энэ халдлагын үеэр дэлбэлсэн тэсрэх бөмбөг 190 метр талбайг хамарч, гурван хүн нас барж, 264 хүн шархаджээ. Үүгээр зогсохгүй Санта Моникагийн онгоцны нисэх буудалд тэсрэх бөмбөг дэлбэлж, жуулчдыг гол байгаа болгохоор төлөвлөж байсан аж. Холбооны шүүхийн прокуроруудын мэдээлснээр, Марк Доминго 2017 оны аравдугаар сард Лас Вегаст болсон аймшигт буудалцаантай холбоотой аж. Энэ халдлагын улмаас 58 хүн амиа алджээ.

Марк Доминго цахим орчинд “АНУ-д дахин нэг Вегасын халдлага шиг дайралт хэрэгтэй. Тиймээс тэдэнд террорист халдлагын амт мэдрүүлэх болно” гэж бичсэнийг холбооны шүүгчид мэдээллээ. 

Мөн шүүхийн баримтад, Домингог ТЕГ-ын эх сурвалжаараа дамжуулж тэсрэх бөмбөг хийх мэргэжилтэн олсон тухай дурджээ. Тэсрэх бөмбөгийг хийсэн байх магадлалтай сэжигтэн этгээд гар аргаар тэсрэх бөмбөгийг хийсэн бөгөөд түүнд олон тооны хадаас байрлуулсан байсан аж. Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр Доминго хадаас худалдаж авсныхаа дараа холбоотон руугаа тэсрэх бөмбөг бэлэн болж байгаа тухай зурвас илгээжээ.

Эх сурвалжуудад мэдээлснээр, түүнийг халдлага хийх газраа Лонг-Бич хотод аялж байхдаа сонгосон аж. Хэрвээ халдлага үйлдэхийг завдсан нь тогтоогдвол Марк Доминго холбооны улсын шүүхээр орж, 15 жилийн ял эдлэх юм.

Эх сурвалж: BBC
Х.ДАВААСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж