133-р сургуулийн барилгаас хувийн сургуулийг гаргахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

133-р сургуулийн барилгаас хувийн сургуулийг гаргахыг хүслээ

133-р сургуулийн барилгаас хувийн сургуулийг гаргахыг хүслээ

Баянзүрх дүүргийн 133-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл, тус хорооны иргэд өнөөдөр /2019.04.30/ мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн 26-р хороо 22 мянган оршин суугчтай 5000 гаруй сургуулийн насны хүүхэдтэй. Хороондоо ганцхан улсын сургуультай. Гэвч 133-р сургуулийн 1,2 дугаар давхар байхад 3, 4-р давхарт нь олон улсын Кэмбрижийн сургалттай “Монгол тэмүүлэл” хувийн сургууль хичээллэж байна.

Гэвч улсын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн ширээ сандал хүрэлцэхгүй, эрүүл аюулгүй орчин суралцах нөхцөлийг бүрдүүлэхгүй, багш нарын эрх зөрчигдөж байгааг эцэг эхчүүд шүүмжиллээ. Өнөөдөр 133-р сургуульд 1500 хүүхэд суралцах боломжтой, цаана нь 300 гаруй сурагчид сурах сургуульгүй болоод байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах удаа, дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ асуудалд анхаарч байгаа, “Монгол тэмүүлэл” сургуулийг 133-р сургуулиас гаргаж, 3000 хүүхдийн эрх ашгийг анхаараач гэдгийг хүслээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж