Говиос олдсон үлэг гүрвэлийн шинэ төрлийн тухай “Earth” сэтгүүл онцолжээ | News.MN

Говиос олдсон үлэг гүрвэлийн шинэ төрлийн тухай “Earth” сэтгүүл онцолжээ

Говиос олдсон үлэг гүрвэлийн шинэ төрлийн тухай “Earth” сэтгүүл онцолжээ

Говиос олдсон үлэг гүрвэлийн шинэ төрлийн тухай “Earth” сэтгүүл онцолжээ

Палеонтологийн олдворууд арвинтай Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны “Earth” сэтгүүл мэдээлжээ. Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын шинжлэх ухааны академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас олсон ба шинэ төрөл зүйлийг “Гобихадрос Монголиенсис” хэмээн нэрлэжээ.

Анатомийн судалгаагаар “Гобихадрос Монголиенсис” нь Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан “Хадрозавр” буюу нугасан хошуут үлэг гүрвэлтэй тун төстэй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн урьд өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ үйл явдал нь олон эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа гэнэ.

“Палеонтологийн чиглэлийн судалгааны дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн “PLoS One” сэтгүүлд Монгол нутгаас олдсон нэгэн төрлийн үлэг гүрвэлийн талаарх шинжлэх ухааны өгүүлэл хоёрдугаар сарын 6-нд нийтлэгдсэн. Энэ олдвор цуглуулгын тухайд яривал их урт түүхтэй. Анх 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Алтан уулын өвөрт байдаг Цэрдийн галавын хожуу үеийн олдворт газраас олдсон. Яагаад өнөөдөр шинэ төрөл зүйл хэмээн олон нийтэд дэлгэж байна вэ гэвэл энэ олон жилийн хугацаанд бүрэн цогц судалгааг хийсэнтэй холбоотой” тухай Монголын шинжлэх ухааны академи, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Х.Цогтбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж