Есөн нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө | News.MN

Есөн нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Есөн нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Есөн нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг есөн нам өнөөдөр /2019.04.30/ Сонгуулийн ерөнхий хороонд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд энэ хугацаа нь тавдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болох юм.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын Бага хурал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Сонгуулийн хуульд заасан 10 гаруй баримт бичгийг бүрдүүлсэн, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Нэр дэвшигчийг намын Бага хурал хуралдаж, тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд шийдвэрлэнэ. Ер нь бол нэр хэн гэдэг нэр дэвшигчийг бүртгүүлэх вэ гэдгээ ярилцаж, судалж байгаа бөгөөд дахин Бага хурлаараа шийдвэрлэнэ. Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгууль улс төрийн намууд, улстөрчдийн рейтинг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно” гэлээ.

Мөн МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. 42-р тойргийн нөхөн сонгууль бол 2016 оны 60 тэрбум, 2017 оны мөнгөн дээр тогтсон сонгууль явуулж болохгүй гэдгийг онцлон хэллээ. Удахгүй МАХН-ын Бага чуулганыг хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулж, мөн хуулийн хугацаанд нэр дэвшигчээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ” гэлээ. МАХН-аас Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, намын дарга Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа аж.

Нэр дэвшигчийг тавдугаар сарын 28-ны өдөр тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2019-04-30 202.9.43.236

100 yamaand 60 uhna gedeg shig yun ch olon nam ve? Ajil hiih bish erh medeld hurch, ulsaas hulgai hiih gesen yumnuud l nam baiguuldag geed helchihvel neg ih zuruhgui baih.

Avatar

Зочин 2019-04-30 150.129.143.250

1990 оноос хойш НАМ бол луйварчдын гишгүүр болсон

Avatar

Зочин 2019-04-30 182.160.36.102

гахай АН-хан ичихгүй нь муухай ..Сэжгийн. тарвага элбэгдорж бас сэжгийн үхээр Зоригийн аллагын маргааш инээд алдаж явсанаа а******н олдоно гэж инээж байсан гэнэ. хуцдаг зурам шүү

Avatar

Зочин 2019-04-30 211.36.140.124

х****л ИДСЭН НАМАНЦАРУУД

Avatar

Зочин 2019-04-30 202.179.31.16

Буян жагаа доль гар хүүкийг долоосоор байгаад мөнгө авчижээ

Avatar

zochin 2019-04-30 103.229.122.213

za man- daa ugch ajlyg ni duusgakh kheregtey dee ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж