Олон нийтийн сүлжээнд өчигдөр /2019.04.29/ "100 айл" орчимд гарцаар гарч байсан хоёрдугаар ангийн хүүхэд цагдаагийн машинд дайруулж гэмтсэн бөгөөд хүүхэд мөргөсөн цагдаа гэмшсэн шинжгүй, ойр орчинд байсан хүмүүс рүү дайрч давшилсан тухай мэдээлэл цацагдсан юм.
Дээрх мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Энэ осол өчигдөр гарсан. Гэхдээ мөргөж, загнасан асуудал болоогүй. Хүүхдийг ээж, аавтай нь дагуулан ГССҮТ-д үзлэгт хамруулахад ямар нэгэн шарх, хөхрөлт, гэмтэл байхгүй гээд ээж, аавд нь хүлээлгэн өгсөн. Энэ бол санамсар, болгоомжгүйгээр үйлдэгдсэн зам тээврийн осол юм. Түгжрэлтэй замд бага хурдтай явж байсан болохоор гэмтэл бэртэл үүсээгүй тэр дор нь гэрийнхэнтэй нь холбогдож хамт эмнэлэгт үзүүлсэн асуудал болсон юм байна” гэлээ.
Дашрамд, хүү долоон настай бөгөөд тухайн үед хичээлээ тараад гарцаар ганцаараа явж байсан аж.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ