“Амгалан дулааны станц” график зогсолт хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

“Амгалан дулааны станц” график зогсолт хийжээ

“Амгалан дулааны станц” график зогсолт хийжээ

Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний гэрийн дулаан /2019.4.29/ өчигдөр хаагджээ. Ингээд энэ талаар контороос лавлахад “Амгалан дулааны станц”-д осол гарсан. Тиймээс энэ хэсгийн дулааныг төвийн шугамд холбож байгаа” гэх тайлбар өгчээ. Тайлбар үнэн эсэхийг “Амгалан дулааны станц”-ын ерөнхий инженер Ч.Цогтсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Амгалан дулааны станц” өчигдөр 14.00 цагт график зогсолт хийсэн. Манайх дулааны станц тул өвлийн улиралд ачаалалтай ажиллаж, дулааны улиралд графикийн дагуу зогсолт хийдэг. Ингээд дулааныг III, IV цахилгаан станц рүү шилжүүлсэн. Ингэснээр нийслэлийн Засаг даргын дулааныг хаах захирамж гарах хүртэл Баянзүрх дүүргийн иргэдийн дулааныг уг станцууд хангах болно. График төлөвлөгөөний дагуу манай байгууллагын 2019-2020 оны үйл ажиллагаа ирэх аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Түүнээс биш осол гарсан зүйл байхгүй” гэлээ.

Нийслэлд аж ахуй нэгж байгууллагуудын халаалтыг хуваарийн дагуу ихэвчлэн тавдугаар сарын 1-нээс хаадаг. Харин айл өрх, орон сууцны халаалтыг тавдугаар сарын 15-наас хааж инженер шугам сүлжээний засварын ажлыг хийдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж