Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн олны анхаарал татсан “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор шинэ цагийн сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. Түүнийг ихэнх хүмүүс балетчин хэмээн боддог ч тэрбээр мэргэжлийн жүжигчин бөгөөд ОХУ-ын театр, урлагийн дээд сургуулийг театр, кино жүжигчин мэргэжлээр төгсчээ.
Сүүлийн жилүүдэд жүжигчин гэхээсээ илүүтэй фото модель чиглэлээр ажиллах болсон тэрбээр өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгч “Christian Louboutin”-ы нүүр царайгаар тодорч байв. Харин энэ удаа Цэдо загварынхан дунд алдартай “Vogue” сэтгүүлийн зураг авалтад оролцжээ. Түүний хувьд Vogue” сэтгүүлд зургаа авхуулахаас өмнө Израйлийн хамгийн олон уншигчтай "Thejerusalem post style" сэтгүүлийн хуудаснаа зургаа авхуулсан байна. Сонирхуулахад тэрбээр 2015 оноос хойш “ UBS” телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүнтэй үерхэж эхэлсэн юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ