Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны МЭДЭГДЭЛ | News.MN

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ ажлыг иргэдээс ирүүлсэн саналын үндсэн дээр судалгааг хийж, он гарсаар эхний ээлжид 45 байршилд газар чөлөөлөөд байна. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм.

Гэтэл энэ аян, үйл ажиллагааны талаарх зурагт мэдээллийг санаатайгаар өөрчилж, өөр газар чөлөөлөлтийн мэдээллийн зурагтай эвлүүлээд цахим сүлжээнд цацаж, олон нийтэд буруу ташаа мэдээллийг түгээх явдал сүүлийн хэд хоногийн турш үргэлжиллээ.

Газрын тухай хуулийн 57.4-т “…мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан байдаг.

Үүний дагуу газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон нийслэл дэх Төрийн аудит газар зэрэг байгууллагаас тогтмол шалган хянадаг болно.

Тиймээс цахим орчинд тархаад байгаа шиг буулгалтын зардлыг хэт өндрөөр үнэлж, ямар нэгэн байдлаар өөр зүйлд зарцуулах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-30 74.82.63.218

СБД СЭЛХИЙН 5,6 ДУГААР БУУДЛЫН ЗАМЫН УРД ТАЛЫН 2 ДАХЬ ЭГНЭЭНИЙ АЙЛУУДАД ЯВГАН БОЛОН МАШИН ГАРЦ ГАРГАЖ ӨГӨӨЧ ЭЭ___

Avatar

Зочин 2019-04-30 182.160.38.157

мөнгөнзавъяа хүнсний 20 баруун талын залгаа явган хүний зам хаасан өргөтгөл их дэлгүүрийн зүүн талын 14-р байрны явган замыг хаасан өргөтгөлийг нураагаач ээ. ажлаа хийгээч ээ. . ганц нэг хашаа хайс буулгаж дүр эсгэхгүй шүү.

Avatar

zochin 2019-04-30 66.181.181.200

Энэ хашааг авсанаар наад газар удахгүй жорлон болохоор байна. Байнга хүн явдаг газруудын хашааг авах хэрэгтэй ш дэ.

Avatar

Монгол Улсын иргэн 2019-04-30 202.179.8.118

нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур мэдэн хааж хувийн граж, зогсоол, түц барьдаг асуудлыг шийдэх хэрэгтэй зохион байгуулалттайгаар тухайн нутаг дэвсгэр хариуцсан олон нийтийн байцаагч засаг ноёны эзэмшлийн юм үлдээд бусдыг нь устгаад байдаг асуудлыгшийдэх хэрэгтэй хуулийн өмнө ижил тэгш хандах ёстой шүү иргэний хяналт болон онцгой байдал болон төрийн үйлчилгээ хүрэх боломжгүй болтол хаасан газар руудыг чөлөөлөх хэрэгтэй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж