БНСУ-ын волейболчид хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

БНСУ-ын волейболчид хүрэл медаль хүртлээ

-Монголын эрэгтэй баг Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзлэв-

Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг БНСУ-ын волейболчид хүртлээ. Тэд өнөөдөр манай шигшээ багийг 3:0 (25:21, 25:20, 24:17) онооны харьцаагаар хожлоо. Тэмцээний аваргын төлөө Япон-Тайваны багууд шалгараад байсан. Энэхүү тоглолт Японы багийн хожлоор өндөрлөв.

Тэмцээний "шилдэг тоглогч"-оор Японы багийн гишүүн, 5 дугаартай тоглогч Shuzo Yamada, шилдэг дасгалжуулагчаар мөн багийн дасгалжуулагч Kenji Yamamoto нар шалгарлаа.

Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнд анх удаагаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тодруулбал “А” хэсэгт Монгол, БНХАУ, БНСУ, Хонг Конг, “В” хэсэгт Япон, Макао, Тайвань, БНАСАУ-ын багууд багтсан юм.

Тэмцээний “А” хэсгээс БНСУ, Монгол, “В” хэсгээс Япон, Тайваны багууд хагас шигшээд шалгарсан бөгөөд өнөөдөр тус тэмцээн өндөрлөж байна.

Монголын волейболын холбооноос өөрийн эх орондоо Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг тадугаар сарын 10-15-ны өдрүүдэд гурав дахь удаагаа зохион байгуулав. Өмнө нь 2000, 2008 онуудад Улаанбаатар хотод болоход эмэгтэй шигшээ баг тухайн онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртсэн билээ.

Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр, “Баянгол” зочид буудал, тамирчидад үйлчлэхээр "Атибус" ХХК, харуул хамгаалалтын O.B.S ХХК хамтран ажиллалаа.

Энэ удаагийн тэмцээнийг ТВ-9, МНС, Сүлд гэсэн гурван телевизийн уран бүтээлчид таван өдрийн турш "Буянт-Ухаа" спортын ордноос шууд дамжуулан үзүүлэв. 

Тэмцээний дүн:

Алтан медаль: Япон

Мөнгөн медаль: Тайвань

Хүрэл медаль: БНСУ

IV байр: Монгол Улс

V байр: БНАСАУ

VI байр: БНХАУ-ын ХонгКонг

VII байр: БНХАУ

VIII байр: БНХАУ-ын Макаогийн багууд тус тус шалгарлаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж