Саяхан Бээжин хотноо болж өнгөрсөн “Бүс ба Зам” Дээд хэмжээний уулзалтын үеэр “Жиансу Хенгюан Интернэшнл Инженеринг” компанийн дарга Шү Хуйлонг, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Цагаан Суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Галсангийн Цогт нар Цагаан Суваргын зэс-молибденийн үйлдвэрийн төслийн санхүүжилт шийдэгдсэнээс хойш 26 сар буюу 2021 оны 7-р сарын 1-ний дотор үйлдвэрийн туршилтын залгалтыг хийх нөхцөлтэй гүйцэтгэлийн Ерөнхий Гэрээнд гарын үсэг зуржээ.
Цагаан Суваргын үйлдвэр нь Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой бөгөөд хүчин чадлын хувьд Оюу толгой, Эрдэнэтийн дараахь гурав дахь том өнгөт металл боловсруулах үйлдвэр болох юм.
Холбоотой мэдээ