Небраскад онц байдал тогтоов

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Небраскад онц байдал тогтоов

 

АНУ-ын Небраска муж улсын захирагч Пит Риккетс  шувууны томууны дэгдэлтийн улмаас  тжс мужид онц байдал тогтоох дэглэмийг батлав хэмээн Reuters мэдээлэв. Шувууны томууны халдварын бас нэг голомт илэрсний дараа дээрх арга хэмжээг авахаар болжээ. Одоогоор 3,5 сая тахиа өвчлөөд байгаа бөгөөд мужийн удирдлагуудын зүгээс шувууны томуутай тэмцэх санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болжээ.

 

Шувууны томуугийн улмаас Айова, Миннесота, Висконсин мужуудад  онц байдал зарлаад байгаа бөгөөд АНУ-ын  засаг захиргаа 330 сая ам.долларыг  уг вирустай тэмцэхэд зориулан гаргасан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж