Акихито хааны үед Япон улс хэрхэн өөрчлөгдөв?

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Акихито хааны үед Япон улс хэрхэн өөрчлөгдөв?

Акихито хааны үед Япон улс хэрхэн өөрчлөгдөв?

Япон улсыг 31 жил удирдсан Акихито хаан өнөөдөр /2019.04.30/ хаан ширээнээсээ бууж, Хэйсэй он тоолол төгсөж байна. Маргааш буюу 2019 оны тавдугаар сарын 1-ны өдөр Акихитогийн ууган хүү Нарухито хаан ширээг залгамжлан авснаар Рэйвагийн он тоолол эхлэх юм. Японы хаант засаглал нь 1,300 жилийн турш оршин тогтносон түүхэн уламжлал билээ. Тиймдээ ч Японы ард түмэн эзэн хаан хаан ширээнээсээ буух, шинэ эзэн хаан сэнтийдээ залрах ёслолд маш их ач холбогдол өгч, өнгөрсөн эриндээ талархаж, угтаж буй он тооллоо бэлэгшээн хүлээн авдаг. Хэйсэй эринд Япон улс хэрхэн өөрчлөгдөж, ямар ололт амжилт, алдаа оноог Японы түүхэнд авчирсан бэ?

Хүн амын тоо– Хүн амын тоо буурсаар байгаа нь Япон улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал болоод буй. Акихитог хаан ширээнд залрах үед тус улсын хүн амын тоо 123 сая байжээ. Үүнээс хойш тасралтгүй өссөөр 2009 он гэхэд хамгийн дээд цэгтээ хүрч 128 сая болжээ. Харин түүнээс хойш буурч одоо Японы хүн амын тоо 126 саяар тоологдож байна. Засгийн газраас төрөлтийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч статистик үзүүлэлтээр цаашид ч аажим аажмаар буурах хандлагатай байгаа ажээ.

Хятадтай харилцаа сэргэв– Хятад, Япон улс эртнээс тааламжтай харилцаатай байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд худалдааны салбарт хоёр улсын харилцаа мэдэгдэхүйц сэргэж эхэлсэн. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Акихито хаан ширээнд суух үе хүртэл Япон улсын хувьд хамгийн ойрын түнш нь АНУ байсаар ирсэн. Одоо ч хэвээр байгаа. Гэхдээ Акихито хаан болсноос хойш Хятадтай хийх худалдаа 10 дахин нэмэгдэж 35 их наяд иен болоод байгаа бол АНУ-тай хийж буй худалдаан эргэлт 24 их наяд иен байна.

Аялал жуулчлал Япон улс дэлхийн аялал жуулчлалын төвийн нэг гэгддэг. Гэхдээ бүх цаг үед ийм байгаагүй юм. Өнгөрсөн жил Япон улс 31 сая жуулчин хүлээж авсан. Энэ нь Акихито хааныг хаан ширээнд суух үеэс ердөө 2,8 саяар өссөн тоо юм. Ирэх жил гадны жуулчдын тоо 40 саяд хүрнэ гэж найдаж байгаа. Токио 2020 зуны олимпийн наадам, регбигийн ДАШТ зэрэг томоохон арга хэмжээнүүд Япон улсад зохион байгуулагдана.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо Хэйсэй эрин эхлэхэд Японы парламентын гишүүдийн дөрөв хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байсан. Үүнээс хойш хамгийн дээд үедээ 14 хувь хүрч байсан ч энэ нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулбал маш бага тоо. Харин өнөөдөр Ерөнхий сайд Шинзо Абэгийн засгийн газар эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хөтөлбөр баталсан ч ердөө ганцхан эмэгтэй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тамхидалт– Акихитог хаан ширээнд суухад буюу 1990-ээд оны эхээр Япон улс жинхэнэ тамхичдын өлгий байсан. Эрчүүдийнх нь 61 хувь, эмэгтэйчүүдийнх нь 12 хувь нь архаг тамхичин гэсэн ангилалд багтдаг байжээ. Сүүлийн жилүүдэд гадаа гудамж талбай, бар ресторануудад тамхи татахыг хориглосноор тамхи татдаг эрчүүдийн тоо 28 хувь, эмэгтэйчүүдийн тоо 9 хувь болж буурсан. Гэвч гудамжны задгай ресторан, зоогийн газруудад тамхидалт байсаар байгаа аж.

Технологийн хөгжил ба ухаалаг суултуур Хэйсэй эринд хамгийн их дэвшилттэй байсан салбар бол яах аргагүй, техник технологийн салбар. Япон улсад эргэн тойрон дахь бүх зүйл хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, техникжсэн байдаг. Япон айлуудын 80 хувь ухаалаг суултууртай. Энэ бол маш өндөр үзүүлэлт. 1992 оны байдлаар ердөө 14 хувь нь буюу баян чинээлэг бүлгийнхэн л гэртээ ухаалаг суултууртай байжээ.

 

Байгалийн гамшиг, халдлага– Хэйсэй эринд Япон улсад байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хэд хэдэн гамшиг нүүрлэсэн. 1995 онд Хоншюү арлын баруун хэсэгт 7,3 магнитутын газар хөдлөлт болж 6,400 орчим хүний амь эрсэдсэн. Үүнээс ердөө хоёр сарын дараа Аум Шинрикио шашны бүлэглэл Токиогийн метронд хорт хий цацаж 13 хүн амь үрэгдэж, 5,800 орчим хүн хордож, гэмтсэн байдаг. Японы Фүкүшима атомын цахилгаан станц 2011 онд 9 магнитутын хүчтэй газар хөдлөлт цунамид өртөж, 20,000 хүн амь үрэгдсэн гамшиг болсон. Одоог хүртэл тус гамшгийн хохирлыг бүрэн арилгаж чадаагүй байгаа ба гэр орноо алдсан зарим иргэд түр байранд байрлаж байгаа гэнэ.

Гадаадад цэрэг илгээх болов– Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулан дайнаас татгалзаж, гадагшаа цэрэг илгээж, аливаа хүч хэрэглэсэн ажиллагаанд оролцохыг хориглосон. 70 жилийн турш мөрдөж ирсэн бодлоыг 2015 онд Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилгаар өөрчилснөөр дайн тулаан, мөргөлдөөн болж буй гадны улсууд руу өөрийн цэргээ илгээх боломжтой болов. Шинэчлэн найруулсан хуулийн нэр нь Олон улсын энх тайвны туслалцааны хууль юм. Энэ хуулиар шаардлагатай үед Япон улс гадаадад нэн даруй цэрэг илгээж болох бөгөөд бусад орны цэрэг армид бүх талаар туслалцаа үзүүлэх боломжтой болсон билээ.

Соёл урлаг– 1990-ээд оноос Японы зурагт ном буюу манга дэлхий дахинаа танигдаж эхэлсэн. “Dragon Ball Z”, “Pokemon” гэх мэт зурагт номууд хэвлэгдэн гарч хүүхэд залуучууд ихээр сонирхох болсон юм. Хэйсэй эринд мангаг бүх талаар дэмжин олон орны хэл дээр орчуулан гаргах болсон нь дэлхийд танигдах үндэс болжээ. 2003 онд “Spirited Away” хэмээх анимэйшн кино урлагийн салбарын хамгийн том шагнал болох Академийн шагналыг хүртэж байжээ. Одоо бол манга, анимэйшн хүүхэлдэйн кино нь урлагын нэгэн төрөл зүйл болон хөгжиж байна.

Холбоотой мэдээ

Японы эзэн хаан Акихито шашны ёслолуудаа хийлээ

Японы эзэн хаан Акихито шашны ёслолуудаа хийлээ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж