Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэл сонсоно

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэл сонсоно

Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэл сонсоно

УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд  хороо өнөөдөр /2019.04.30/ хуралдана. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт сонсох бол Хүний эрхийн дэд хороо Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлийг сонсох аж. Харин төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэх аж.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлан;
– Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонсох.

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

– Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
– Бусад.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж