“Клипперс”-“Рокетс”-ийн тоглолтын явцад баг нь 19 оноогоор хожигдож явсан ч сүүлийн 12 минутад онцгой сайн тоглож, 40:15-аар оноог нөхсөнөөр 119:107-оор хожиж, цувралыг 3:3 болгож тэнцүүлсэн талаар Дуайт Ховард ийн өгүүлжээ.
“Тоглолтын явцад “Клипперс”-ийн яг хүссэнээрээ тоглож, бидний юу ч болохгүй байгаа юм шиг санагдах үе байсан. Ялангуяа Блэйк 180, 60 эргэж довтлоход өрсөлдөгчид галзуурч буй юм шиг л санагдсан.
Гэхдээ бид ялалтдаа итгэсээр байоаа. Тиймээс ч хожилд хүрлээ. Бид бууж өгөөгүй. Үнэхээр гайхалтай тоглолт боллоо.
Одоо бүх зүйл дахиад шинээр эхэлж байна. Зургаа дахь тоглолт ард хоцорлоо. Одоогоор бид юу ч хийгээгүй, зүгээр л цувралыг тэнцүүллээ” гэж Дуайт Ховард хэлжээ.
Р.Гэгээ