Стрессээс хамгаалагчид

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Стрессээс хамгаалагчид

Medic

Та хоол хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон хэрэглэснээр биед шаардагдах витамин, эрдэс бодисоо авахын зэрэгцээ стрессээс сэргийлэх боломжтой болохыг судлаачид нотолсоор байна.

Доорх хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд цинк, магни, витамин В-ийн төрлөөр баялаг тул стрессээс хамгаалах өндөр чадавхитай байдаг ажээ. Та энэхүү мэдээлэлтэй танилцан, гэр бүлийнхээ амьдралд өргөнөөр хэрэглээрэй.

• Яншуйнд агуулагддаг бодисууд хүний биед тайвшруулах үйлчилгээ үзүүлж стрессээс хамгаалдаг.

• Сармис бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилж, таны дархлааг дэмжсэнээр стрессээс хамгаална.

• Цэцэгт байцаа, брокколи стрессээс хамгаалахаас гадна хадрын эсийн эсрэг үйлчилдэг байна.

• Чихэр өвс стрессийн түвшинг бууруулахыг зэргэцээ, цусны сахарыг хэвийн түвшинд барихад танд тусална.

• Загасны тос нь омега 3 –ыг агуулсан хамгийн сайн тайвшруулагчдын нэг юм. Та загасыг хоол хүнсэндээ өргөн хэрэглээрэй.

• Балжингарав цэцгийн цайны тааламжтай үнэр таныг тайвшруулж, эрч хүчтэй болгоно.

• Шоколад та өдөрт бага хэмжээний хар шоколад хэрэглэвэл шоколаданд агуулагддаг каффейн таныг сэргээх болно.

• Самар бүх төрлийн самар нь олон төрлийн витамин агуулдаг байна.

• Оливын тосыг байнга хэрэглэсэнээр стрессээс сэргийлж болно.

• Гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө жимсүүд нь цусны сахарыг хэвийн хэмжээнд барихын зэрэгцээ, биеэс хортой бодисыг гадагшуулж стрессээс таныг хамгаалах болно.

Танд амжилт, эрүүл энхийг хүсье!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж