Европчууд 500 евро, монголчууд 1, 5-тын дэвсгэртээс татгалзав | News.MN

Европчууд 500 евро, монголчууд 1, 5-тын дэвсгэртээс татгалзав

Европчууд 500 евро, монголчууд 1, 5-тын дэвсгэртээс татгалзав

ХБНГУ болон Австрийн төв банк энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны баасан гаригаас 500 еврогийн мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхээ зогсоов. Өмнө нь Евро бүсийн 17 орон Европын валютын хамгийн том мөнгөн тэмдэгтээс 2019 оны нэгдүгээр сараас эхлэн татгалзсан билээ. Энэ тухай Австрийн Төв банкны цахим хуудаст мэдээлж, Германы Холбооны Банкны Удирдах зөвлөлийн гишүүн Иоханн Берерман түүнийг баталжээ.

Европын төв банкны Удирдах Зөвлөл гурван жилийн өмнө буюу 2016 оны тавдугаар сарын 4-нд евро мөнгөн дэвсгэртийн бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 500-тын еврогийн дэвсгэртийг 2018 оны сүүлээс дахин үйлдвэрлэхээ зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ нэгэнт үйлдвэрлэгдсэн, гүйлгээнд эргэлдэж буй 500-тын дэвсгэртийг хэрхэх талаар арга хэмжээ авахдаа ХБНГУ-ын Бундесбанк, Австри улсын Остеррайхиш Националбанк гэсэн хоёр банк 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл 500-тын евро дэвсгэртийг гүйлгээнд гаргахаар шийдвэрлэсэн. Харин Европын холбооны бусад төв банкууд 2019 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүртэл тус дэвсгэртийг гүйлгээнд гаргаж, түүнээс хойш гүйлгээнд дахин гаргахыг зогсоосон.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг (2019.04.26) хүртэл Евро бүсийн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг банкууд, бэлэн мөнгөний зузаатгалын зуучлал эрхлэгч компаниуд, валютын арилжаа эрхлэгч зэрэг бүх төрлийн бэлэн мөнгөтэй хамааралтай бизнес эрхэлдэг байгууллагууд, иргэдийн гар дээр буй 500-тын еврогийн дэвсгэрт бусад евро дэвсгэртүүдийн нэгэн адил гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэж байв. Иоханн Берерманы мэдээлснээр, Бундесбанк 500 сая еврогийн хэвлэмэл мөнгөн дэвсгэртүүдийн 70 хувийг эргэлтээс гаргасан бол Герман улсын хувьд жижиг мөнгөн дэвсгэртэд шилжүүлэхэд нэмэлт хугацаа шаардлагатай болсон байна. Германчуудын дунд 500 еврогийн мөнгөн тэмдэгтийн эрэлт хэрэгцээ их байдаг аж. Тэд 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг хадгаламж, эсвэл бэлгэнд ашигладаг байна. Тухайлбал хуримын бэлэг болгон өгөх нь түгээмэл байдаг ажээ.

Хэзээ 500 еврогийн мөнгөн тэмдэгт гүйлгээнээс бүрэн гарах вэ. Хэдийгээр өмнөхийн адил 500 евро гүйлгээнд хэрэглэгдэж, дэлгүүрээс бараа худалдан авч болох ч банкууд тэдээрийг эргэлтэд оруулахаас татгалзаж эхлэх нь дамжиггүй. Өнөөдрийн байдлаар гүйлгээнд буй 500 еврогийн мөнгөн тэмдэгтүүдийг хэзээ буцаан татах тодорхой хугацаа заагаагүй байгаа аж. Тиймээс евро бүсийн банкууд иргэдэд хүсвэл 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг бусад мөнгөн тэмдэгтээр сольж болохыг зөвлөжээ.

-НЭГТ, ТАВТЫН ДЭВСГЭРТИЙН ХҮЧ ХАРЬЖЭЭ-

Манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд 1928 оноос төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийж эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээнд буй мөнгөн тэмдэгтүүдийн тоо албан ёсоор 11 байдаг ч хоёр нь гүйлгээнээс хэдийнэ “гарчээ”.

Монголбанкны эх сурвалж нэгт, тавтын дэвсгэрт гүйлгээнээс гараагүй гэж мэдээлдэг ч бидний хэрэглээнээс “гараад” багагүй хугацаа өнгөрсөн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Өөрөөр хэлбэл, монголчууд бид сүүлийн жилүүдэд нэгт, тавтын дэвсгэртийн бараа огт хараагүй, түүнээс хэдийнэ татгалзсан гэхэд болно.

Нэг, хоёрхон жилийн өмнө “Номин”-гийн салбар дэлгүүрүүд худалдан авалт хийсний дараа хариултад нь нэгт, тавтын дэвсгэрт өгдөг байсан бол одоо “нүдний гэм” болжээ. Нэгтийн дэвсгэртийг 1993 онд анх нүүрэн талд нь Д.Сүхбаатарын хөрөг зурагтай, ар талд нь адуун сүргийн зурагтай, 59х120 мм хэмжээтэй, тод улаан өнгөтэй хэвлүүлж байсан аж.

Харин тавтын дэвсгэрийг 1993 онд анх нүүрэн талд нь арслангийн зурагтай, ар талдаа соёмботойгоор, 57х115 мм хэмжээтэй, тод хүрэн өнгөтэй хэвлүүлж байсан гэсэн түүх Монголбанкны цахим хуудаст болон эх сурвалжуудад тэмдэглэгдсэн нь бий.

Төв банкны тухай хуулийн 7-р зүйлийн 1-д “Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ” гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр 1-т, 5-тын дэвсгэрт “үнэгүй цаас” болов.

90-ээд онд нэг төгрөгөөр алим, чихрээс эхлээд авах зүйл маш олон байсан бол өнөөдөр түүний хүч чадал харьж, “дурсгалын зурагт хуудас” болсон нь харамсалтай. Араас нь 10, 20-тын дэвсгэртүүд зуузай холбож явна…

Эх сурвалж: DW, Bloomberg, Mongolbank

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-30 103.57.95.62

Манай мөнгөн дэвсгэртүүд харагдах байдал үзэмж тааруу, эдэлгээ муу, яаж ч захиалж хэвлэхээрээ ингэдэг юм.

Avatar

Зочин 2019-04-30 49.0.213.238

1.5ын дэвсгэртийг БНХАУын иргэд их хэмжээгээр худалдан авч урагшаа гаргаж асуудал үүсгэснээр гүйлгээнд ховордосон шүү. Энэ хуурамч мөнгөтэй холбоотой

Avatar

Батый 2019-04-30 202.131.230.50

1. Нэгтийн дэвсгэртийг 1993 онд анх нүүрэн талд нь Д.Сүхбаатарын хөрөг зурагтай, тавтын дэвсгэрийг 1993 онд анх нүүрэн талд нь арслангийн зурагтай-ХА ХА ХАХ ХАХААААААА\n2. Энэ дэвсгэртүүдийг 1993 онд анх гаргаагүй юм шүү. \n3. Энэ мэдээ гэгчийг "эвлүүлдэг" усан тэнэгүүд жаахан юм уншиж, бас бодож сурмаар байна.

Avatar

Иргэд 2019-04-30 192.82.66.136

Гэхдээ хүнсний сүлжээ болон бусад жижиг худалдаачид касс дээр хариулт өгөхгүй иргэдийг задгай дүнтэй хариултыг байнга бууруулж хохироодог. Тухайлбал: иргэн Б 188 төгрөг хариулт авах байсан бол кассчин авгай 180-г (аз таараад 5-н дэвсгэр байвал 185-г) өгнө гэх мэтээр байнга шулуулж байдаг. Тиймээс иргэд та бүхэн байнга банкны карт (банк ийм газруудаас карт уншуулсан дүнгийн 1%-н шимтгэл авдаг) уншуулж байх нь чухал юм шүү.

Avatar

ugly 2019-04-30 202.131.233.50

Manaih 500 bolon 1000 togrogiig zoosoor hiimeer bna.

Avatar

Зочин 2019-04-30 103.111.68.3

төгрөгөөсөө 2 тэг хасчих тэгвэл 1 төгрөг амь орно. эсвэл бүр мөсөн 3 тэг хасчих. Орос украин тэгж байсан туршлагатай

Avatar

Иргэн 2019-04-30 202.179.24.170

Татгалзаад байгаадаа биш манай төгрөгийн ханш тийм сул байна. Дээрээс нь бүх аж ахуйн нэгж гүйлгээндээ дандаа бүхэл том мөнгө байхаар бараагаа үнэлээд байхад бага мөнгө хэрэглэгдэхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-04-30 202.9.42.136

сүүлийн хорин гаран жил ам.долларын ханш байнга л өсөж ирлээшд, ийм байхад төгрөгийн дэвсгэрт үнэгүйдэхээс өөр яах билээ ? маниусынхаа цалинг доллароор тооцоод явж байвал яадгийн бол

Avatar

Зочин 2019-04-30 202.21.96.254

Төгрөгөөс нэг 0 хасчихвал болохгүй юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж