"Гишүүдийн болчимгүй мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг үргээж байна" | News.MN

"Гишүүдийн болчимгүй мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг үргээж байна"

"Гишүүдийн болчимгүй мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг үргээж байна"

"Гишүүдийн болчимгүй мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг үргээж байна"

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очироос зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгийнхэн Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж дууссан. Эдийн засгийн байнгын хороогоор уг дүгнэлтийг хэзээ хэлэлцэх вэ. Та дүгнэлттэй  нь танилцсан уу? 

-Одоогоор манай байнгын хороонд дүгнэлт нь ирээгүй байна. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын хэсэг дүгнэлтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн гэж ойлгосон. УИХ-ын даргаар цохогдоод Эдийн засгийн байнгын хороонд ирүүлэх байх. Үүний дараа нь  хэлэлцээд явна. Ер нь бол бэлтгэл ажлыг хангаж байгаа. АТГ-аас Оюутолгойг шалгасан тухай тайланг нь авсан. Мөн Аудитын газраас өнөө маргаашдаа багтаад тайлангаа ирүүлэх байх. УИХ, Засгийн газраас  Оюутолгойн гэрээний үйл ажиллагааг сайжруулах дөрвөн ч ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэндээс тайлангаа өгнө гэсэн. Ингээд гурван газраас тайлан ирсний дараа манай байнгын хороо хуулийн хэллэгт нь оруулж, УИХ-ын тогтоолын төслийг бэлдээд хэлэлцүүлнэ. Ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар төлөвлөж байна. Түүний дараа долоо хоногоос Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх болов уу. Энэ долоо хоногт Тавантолгойн 30 хувьд IPO босгох ажлын явц ямар байгааг ажлын хэсгээс сонсоно. Ирэх долоо хоногоос уг асуудал байнгын хороогоор хэлэлцэгдэнэ.

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгээс далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу “Дубайн гэрээ”-г цуцлах санал гарсан гэх мэдээлэл бий. Та Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Дубайн  гэрээг зогсооно гэсэн асуудал байхгүй болов уу. Харин сайжруулах тал бол бий. Хэд хэдэн санхүүгийн заалтууд байдаг. Техникийн болон газрын доорх технологитой холбоотой асуудлууд хэвээрээ байна байх. Ганц далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ ч биш хөрөнгө оруулалтын гэрээ, хувь эзэмшигч нарын гэрээ энэ бүхнийг сайжруулах заалтууд байгаа бол сайжруулах нь зүйтэй. Монгол Улсад 2018 онд 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс бараг нэг тэрбум ам.доллар нь Оюутолгойн төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалт байсан. Гүнийн уурхай ашиглалтад орсноор 2021-2022 онуудад Монголын эдийн засагт өндөр өсөлтийг авчирна. Тийм учраас Оюутолгойн компанийн гүнийн уурхайн төсөл ашиглалтад орох ёстой гэж би хувьдаа үздэг.

Оюутолгойгоос гарах шийдвэрүүдээс шалтгаалж хөрөнгө оруулагчид  цаашид манай улсад хөрөнгө оруулах эсэхээ шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүд нь хариуцлагагүй, болчимгүй мэдэгдлүүд хийж байгаа нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээж байна.

Гаднын хөрөнгө оруулагчидгүйгээр Монгол Улсын эдийн засаг сайжрахгүй, мөн хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Монголоос гаднын хөрөнгө оруулагчид дүрвэж байна. Тийм учраас гишүүд хийж буй мэдэгдлүүддээ хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Энэ онд Оюутолгойн нэг хоёрдугаар бүтээн байгуулалт хийх аудитын  шалгалтыг хойшлуулж байгааг байнгын хорооны хуралдаан дээр гишүүд шүүмжилж байсан. Оюутолгойн гэрээнд аудит хийлгэхгүй байх сонирхол байна гэсэн  үг үү?

-Энэ жил, ирэх жил Оюутолгойн гэрээнд аудит хийх эсэхийг би сайн мэдэхгүй байна. Төсвийн байнгын хороон дээр яригддаг асуудал. Тухайн онд хаана, ямар чиглэлд аудит хийх вэ гэдгийг Төсвийн байнгын хорооноос баталдаг. Өнгөрсөн жил анх удаа Оюутолгойн гэрээ, үйл ажиллагаанд нь аудит хийсэн. Хийгээгүй биш хийгээд дүгнэлтүүд нь гарчихсан байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, өнөөдрийн үйл ажиллагаанд нь Үндэсний аудитын газраас аудит хийсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Ерөнхий аудиторыг түдгэлзүүлснээс үүдэж байгууллагын үйл ажиллагаа болон өнгөрсөн жилийн аудитын дүгнэлтүүдэд гарын үсэг зурагдаагүйгээс ажил гацаж байгааг зарим гишүүн хэлж байгаа?

-Ерөнхий аудиторын асуудлыг гуравдах өдөр Төсвийн байнгын хороо хэлэлцэх байх. Ерөнхий аудиторгүй үед бүх эрх мэдэл нь хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчид  нь шилждэг. Тиймээс түр орлон гүйцэтгэгч нь тайлан, гүйцэтгэлд нь гарын үсгээ зураад явах боломжтой. Хуулиараа орлож байгаа хүн нь Ерөнхий аудиторыг төлөөлөх үүрэгтэй.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хөндөж, чөлөөлөх саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Уг асуудлыг танай байнгын хороо хэзээ хэлэлцэх вэ?

-Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор орохгүй. УИХ–ын нэг гишүүн Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг өргөн барьж болдог эсэх үндэслэлийг хуулийнхан гаргаж ирэх байх. Үүний дараа яригдах болов уу.

-Та хувьдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн ажилд ямар дүн тавих вэ?

-Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах саналд тусгасан үндэслэлүүдийг нь харахад, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэн үү гэвэл хэрэгжсэн. Эндээс мөнгөний бодлогууд гарсан уу, гарсан. Мөнгөний бодлогын дагуу  авах арга хэмжээ, үйл ажиллагаанууд явагдсан уу гэвэл явагдсан. Энэ мэт хийгдсэн ажлуудыг нь дурдсан байна лээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы гэхээсээ илүү төрийн хэмжээнд сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн бидний бодлогууд гэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн төрийн бодлогууд гэж ойлгох нь зөв.  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэрэв мөнгө завшсан эсвэл хувь хүнийхээ хувьд алдаа дутагдал гаргасан бол хариуцлагын асуудал ярьж болно.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mglhuu 2019-04-30 92.152.250.102

Balagt Dambaochir mongonii uner avchihaj,

Avatar

Зочин 2019-04-30 46.39.55.112

"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭНЭ" ГЭДЭГ БАЛАЙ, ХУДАЛ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭХИЙГ БҮРМӨСӨН БОЛИХ ХЭРЭГТЭЙ! ХЭРЭВ МОНГОЛЫН ХУУЛЬ ЖУРАМ ТААРАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗАЙЛЦГААГ! ГАДААДЫН ГЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НЬ ХУЛГАЙ, АВИЛГААР МАНАЙ БАЯЛАГИЙГ ХҮҮПЖ БАЙГАА ХЯТАДЫН БАГА ГАРЫН НАЙМААЧИД ШҮҮ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2019-04-30 46.39.55.112

"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭНЭ" ГЭДЭГ БАЛАЙ, ХУДАЛ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭХИЙГ БҮРМӨСӨГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ! ХЭРЭВ МОНГОЛЫН ХУУЛЬ ЖУРАМ ТААРАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗАЙЛЦГААГ! ГАДААДЫН ГЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НЬ ХУЛГАЙ, АВИЛГААР МАНАЙ БАЯЛАГИЙГ ХҮҮПЖ БАЙГАА ХЯТАДЫН БАГА ГАРЫН НАЙМААЧИД ШҮҮ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2019-04-30 46.39.55.112

"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭНЭ" ГЭДЭГ БАЛАЙ, ХУДАЛ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭХИЙГ БҮРМӨСӨН БОЛИХ ХЭРЭГТЭЙ! ХЭРЭВ МОНГОЛЫН ХУУЛЬ ЖУРАМ ТААРАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗАЙЛЦГААГ! ГАЛААЛЫН ГЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НЬ ХУЛГАЙ, АВИЛГААР МАНАЙ БАЯЛАГИЙГ ХҮҮПЖ БАЙГАА ХЯТАДЫН БАГА ГАРЫН НАЙМААЧИД ШҮҮ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2019-04-30 46.39.55.112

"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭНЭ" ГЭДЭГ БАЛАЙ, ХУДАЛ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭХИЙГ БҮРМӨСӨГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ! ХЭРЭВ МОНГОЛЫН ХУУЛЬ ЖУРАМ ТААРАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗАЙЛЦГААГ! ГАЛААЛЫН ГЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НЬ ХУЛГАЙ, АВИЛГААР МАНАЙ БАЯЛАГИЙГ ХҮҮПЖ БАЙГАА ХЯТАДЫН БАГА ГАРЫН НАЙМААЧИД ШҮҮ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2019-04-30 46.39.55.112

"ГАДААДЫН ХӨРАНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭНЭ" ГЭЖ БАЛАЙ, ХУДАЛ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭХИЙГ БҮРМӨСӨГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ! ХЭРЭВ МОНГОЛЫН ХУУЛЬ ЖУРАМ ТААРАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗАЙЛЦГААГ! ГАЛААЛЫН ГЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НЬ ХУЛГАЙ, АВИЛГААР МАНАЙ БАЯЛАГИЙГ ХҮҮПЖ БАЙГАА ХЯТАДЫН БАГА ГАРЫН НАЙМААЧИД ШҮҮ ДЭЭ!!!

Avatar

Зочин 2019-04-30 46.39.55.112

"ГАДААДЫН ХӨРАНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭНЭ" ГЭЖ БАЛАЙ, ХУДАЛ ХЭЛЛЭГ ХЭЛЭГИЫГ БҮРМӨСӨГ БОЛИХ ХЭРЭГТЙ!ХЭРЭВ МОНГОЛЫН ХУУЛЬ ЖУРАМ ТААРАХГҮЙ БАЙГАА БОЛ ЗАЙЛЦГААГ! ГАЛААЛЫН ГЭЭД БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД НЬ ХУЛГАЙ АВИЛГААР ЛИЦЕНЗГҮЙ МАНАЙ БАЯЛАГИЙГ ХҮҮПЖ БАЙГАА ХЯТАДЫН БАГА ГАРЫН НАЙМААЧИД ШҮҮ ДЭЭ!!@

Avatar

Зочин 2019-04-30 150.129.143.250

Төрийн гэмт хэрэгтнүүдийн сонгодог жишээ энэ этгээд УИХ-ын ЭЗБХ-ны дарга гэхээр Монгол ер нь хаашаа яваад байна аа

Avatar

Зочин 2019-04-30 66.181.161.113

Үргээдэгээ ч үргээсэн л дээ, гагцхүү сүүлчийн ганц ажиллаж байгаа уурхайгаа (Оюу толгой) таг зогсоож аваад санаа нь амарч, хэдүүлээ өөхөө идэж тосоор гулигуулаад хий хэхрүүлээд хоорондоо хэрэлдээд хэвтэж байх уу??!!

Avatar

зочин 2019-04-30 122.201.21.200

Таны Очир буудал чинь юу болсон бэ? нэг охин 2 залуу үхэж үрэгдээд дууслаа. Та тэднарын нус нулимсанд цадах болоогүй юу? Там Очир гээд нэртэй тавьсан зам дээр чинь өч төчнөөн хүн үхэж үрэгдээд олон хүүхэд өнчирж байна. Удахгүй та шоронд ороорой гэж залбирая

Avatar

Зочин 2019-04-30 59.153.115.73

5 кг-ын хүрз бариад 10 минут шороо шидэж чадахгүй монголчууд яаж 1 км доор байгаа уурхайг эзэмшиж чадах юм. Хошного. Тэгээд бас гадаадынхныг үзэн ядна. хөрөнгө оруулагчидтай ажилласан бол заалттай эх орноо гадаадынханд худалдсан болж хувирна. Гадаадын мөнгөгүйгээр бид хаашаа хөдөлж чадахгүй гэдгээ мэдэж ав. Өнгөрсөн зуунд ЗХУ-ын хөрөнгөөр өдий хүрснээ бүү март Аалзнуудаа. залхуу заваан замбараагүй монголчууд 1 км дор байгаа уурхайг ажиллалууж харагдаач.

Avatar

Геолог 2019-04-30 66.181.190.174

Зөв өө. Нэг залруулах юм байна. Гүний уурхай нь 1 км биш, 2.4 км гүнд байдаг

Avatar

Зочин 2019-04-30 182.160.0.40

ТБД гэгч тэнэгтэж дуусахгүй н**ш байнаа? Оюутолгойг зогсоочихоод Монголsu бусдын аманд оруулах гээд байна уу? Коммунист Германд төгссөн н**ш ингэж л мангартана.

Avatar

Gungaa 2019-04-30 103.229.120.190

Ene nokhor uul ni shorond baikh estoi khun shuu dee ardiin nam bailgaad l bna daa 2020 ond budaa bno doo

Avatar

Энбаяр 2019-04-30 202.9.42.67

Монгол гадны хөрөнгө оруулагчгүйгээр хөгжихгүй гэнэ үү? Нийт ард түмний өмч байгалийн баялгийг гадныхантай нийлж идэх гэж улайрч байгаа луйварчид яг ингэж тархи угаадаг.. Дэлхий даяар байгалийн нөөц баялаг шавхагдаж дуусах тийшээ болж түүний төлөө алалдаан болж байхад нийт монголчууд үр шимийг нь хүртэхгүй 30 гэр бүл л улам улам баяжих нь шударга уу тэгээд? Эд улсаа хөгжүүлэх биш сөнөөж, цөлмөж өөрсдөө улам баяжих бүр дон шүгэлсэн ноход. Байгалиа гадныхантай нийлж устгаад хөгжих үү, сөнөх үү?

Avatar

Зочин 2019-04-30 66.181.161.15

260 km tumur zam tavij chadahgui tarhia ugalgadag irgedtei.Iim irgedeesee yalgaagui 65 mal Ouytolgoigoor oroldood hereggui.Hamgiin engiin Herlen Govi tusluu ch oilgohgui gatsaasan buh Baterdene ulsturiin panzchin TBDagva Davaasuren metiin hognuudiig oirtuulahgui uursduu gereegee dugne.

Avatar

Зочин 2019-04-30 202.126.89.14

ОЮУТОЛГОЙН БҮХ МӨНГӨН УРСГАЛ МОНГОЛООС ГАДУУР ЯВЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ХЯНАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

Avatar

ЖДҮЧИНД 2019-04-30 64.119.26.206

ТӨСВИЙН ХУЛГАЙ ТӨСӨВИЙН САХИЛГА ДЭЭРЭМ ТОНУУЛ ЧИНЬ ХАРИН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ АЛДСААН. ТУХАЙЛБАЛ ТАНЫ ЖДҮ ХУЛГАЙ

Avatar

тт 2019-04-30 202.9.45.133

малнуудаа монголын эдийн засагт эргэлдэж мөнгөний 30 хувь нь Оюу Толгойн хөрөнгө гэдэгийг хэзээ ойлгох хүмүүс вэ

Avatar

зочин 2019-04-30 103.26.193.236

ер нь хөрөнгө оруулагч нэртэй дотоод гадаадын хамтарсан луйварчдаар юу хийнээ .Алтан дээр суусан гуйлгачин гэдэг байсан бол , одоо нүхэн дээр суусан гуйлгачин боллоо .Эх орон түмний хөгжилд ашиггүй юм бол хэдэн луйварчдыг тэжээсээр 29жил боллоо. Хойч үе маань зөв гольдролоор хэрэглэг . Оюу толгойгоо хар ийм гэрээ хийвэл хэнд хэрэгтэй вэ??? Луйварчдад хэрэгтэй.

Avatar

Гаднын хөрөнгө оруулалт? 2019-04-30 202.21.127.160

Гаднын хөрөнгө оруулалт орж ирээд Монголыг сайхан болгосон нь хаана байгаа юм бэ? Гаднын хөрөнгө оруулагчдыг үргээлээ энэ тэр гэж солиорохын оронд Монголчуудаа хөдөлмөрлөе, баялаг бүтээцгээе, бид гаднын биш, өөрсдийн хүчинд найдацгаая гэж уриалан дуудмаар юм. Үнэхээр гайхалтай,манай улс төрчид. 30 жил биднийг гаднынхан гэж шүтлээ, юу ч хийсэнгүй, харин 30 жил бид өөрсдөө зүтгэсэн бол бага ч гэсэн өөрийн эх үүсвэр суурьтай болсон байх ёстой биш үү

Avatar

Зочин 2019-04-30 122.201.26.14

Бидэнд ямар ч тус болохгүй улс төрчид ноолж байгаа тул оюу толгойг зогсоогоод хоч үедээ үлдээе
Би айлд оччихоод танай үхэр надад ямар ч ашиггүй байна гэж гонгиноод байвал ямар сонсогдож байна

Avatar

болд 2019-04-30 66.181.181.179

ДУБАЙН гэрээг яаралтай сайжруулаач зовшоорохгуй бол цуцлах хэрэгтэй. ч.сайханбилэг фсдаг бууд чи

Avatar

Зочин 2019-04-30 103.111.68.3

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРЭЭР МОНГОЛЫН ГАЗРЫН ХӨРСӨН ДООРХ БАЯЛАГЫГ ЦӨЛМӨӨД ДУУСЛАА.. САЯ ЖИЛ БАЙЖ БОЛСОН ЮМЫГ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ЗӨВ ЗҮЙТЭЙ АШИГЛАЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ, ҮНЭ ЦЭНЭ Нь УЛАМ Л ИХ БОЛНО. ОДОО ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧДААР САМРУУЛАХ ХЭРЭГГҮЙ…

Avatar

Зочин 2019-04-30 202.131.243.190

Юу вэ тэгээд хөрөнгө оруулагчдыг татах гээд монголд ашиггүй гэрээг зүгээр хараад сууж байх болж байна уу аааааааааааааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж