180 тэрбумаар чанаргүй зам тавьжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

180 тэрбумаар чанаргүй зам тавьжээ

Өнгөрсөн онд Улаанбаатар-Дархан, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун урт чиглэлийн замд хийсэн зам засвар, шинэчлэлтийн ажилд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн яам  хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтаар зам барилгын ажил стандартын шаардлага хангаагүй, технологийн горим зөрчсөн, ямар ч зураг төсөлгүй замын ажлыг эхлүүлсэн зэрэг олон төрлийн зөрчлүүд их гарсан байна. Тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлийн Хустайн даваанаас цааш "Жипи ар", "Зэст хүлэг", "Ачит мөнхийн зам", "Дархан АЗЗА" гэсэн дөрвөн компанийн барьсан 25.4 километр зам технологийн горим зөрчиж, хүйтний улиралд хучилтыг нь хийсний улмаас эвдэрч, цөмөрсөн байна. Мөн Улаанбаатар- Чингис-Чойбалсан чиглэлийн 95 километр  замын ажлын хоёр дахь багцад багтсан Хансун компанийн тавьсан 27 километр зам эвдрэл ихтэй, стандартын шаардлага хангахгүй замын хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж эхэлжээ. Энэ бүх замын ажилд 180 тэрбумыг зарцуулсан байна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж