Дуулиан: Хагас жил дамнасан Б.Махбалын хэрэг | News.MN

Дуулиан: Хагас жил дамнасан Б.Махбалын хэрэг

Дуулиан: Хагас жил дамнасан Б.Махбалын хэрэг

Дуулиан: Хагас жил дамнасан Б.Махбалын хэрэг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  /2019.04.29/  Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох  хэргийг шүүн хэлэлцлээ. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан  таван  өмгөөлөгч нараасаа татгалзсан учраас  шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 1-ний 10.00 цаг хүртэл хойшлууллаа.

 Ингэснээр тус шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлоод байна. Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Б.Махбалыг  хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй. Түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.  Тус  заалтад “Хүний амийг хохироосон бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Прокурорын байгууллага  дээрх хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлсэн билээ.

Б.Махбалд холбогдох шүүх хурал дөрвөн ч  удаа хойшлогдож, хэрэг улам бүр сунжирсаар байна. Дээрх хэргийг шалгах хугацаанд талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг цаг бусаар өөд болсон бөгөөд хохирогч талын хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн эхнэр тогтоогдсон юм. Харин өмгөөлөгчдийн зүгээс Б.Махбалд оноох ял, хэргийн зүйл ангийг нэмэгдүүлэхийг хүсч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байгаа аж.

Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ  ШҮҮХ ХУРАЛ  ЯАГААД ХОЙШИЛСОН БЭ?

Хоёрдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн юм. Гэвч шүүх хурал гуравдугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшлов. Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх "Бид шүүхэд арав  гаруй шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан хүмүүсээс нэг нь ч ирсэнгүй. Эдгээр гэрч, шинжээч нарыг зайлшгүй оролцуулж байж гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явагдана гэж үзэж байгаа учраас гэрч шинжээч нарыг оролцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гадаад улсад ажлаар зорчиж яваа учраас тухайн хүнийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулна гэсэн хоёр шалтгааны улмаас өнөөдрийн шүүх хуралдаан хойшилж байна. Шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах санал тавихад шүүх хүлээн авсан" гэж мэдэгдэж байв.

Гуравдугаар сарын 18-ны өдөр  Б.Махбалд холбогдох  хэргийг шүүх хуралдаан болохоор товлогдсон байсан ч дахин хойшилсон юм. Тодруулбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн гэх үндэслэлээр шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулсан. 

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Б.Махбалд холбогдох шүүх хурал  эхэлсэн ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй тул өчигдрийг /2019.04.29/ хүртэл дахин хойшлуулсан юм.

Б.МАХБАЛ ГЭЖ ХЭН БЭ?

Б.Махбал нь 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх хардлага улс төрийн хүрээнийхэнд байдаг.

Б.Махбал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570”-тай, эзэмшлийн хоёр газартай, тэрбум 570 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний гурван объекттой, гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-30 223.62.212.81

₮БАТТУЛГЫН хийсэн ажил.монголын ард иргэдийн 40 хүрэх үгүйтэй хувь нь нь энэ хүнийг дэмжиж бна.буруу ядуу аьдаръя гэж бвал дагаад далдагна.

Avatar

Irgen 2019-04-30 66.181.161.43

Iim hog shaarnuudiig yuiig ni shuudeg ym shuud tsaas uguuch

Avatar

Зочин 2019-04-30 66.181.165.246

2 талын өмгөөлөгч нар нь Махбалаасаа авах мөнгөө нэмэх гээд тохирч чадахгүй хойшлуулаад байгаа юм байна. Ихээхэн мөнгө салгаж чадвал цагаадаад суллах юм байна… гэж үзмэрчийн төлөгт буусан гэнээ, ккк

Avatar

Зочин 2019-04-30 66.181.161.95

Naad muu guzeegee chirsen novshoo tsaazal

Avatar

Зочин 2019-04-30 202.126.89.92

Hohirogch n yagaad hoishluulaad baigaan boldoo.

Avatar

Зочин 2019-04-30 202.131.225.150

Хэргийн зарим материал дутуугаас шалтгаалан шүүхээс хөнгөдсөн шийдвэр гарахаас сэргийлж хойшуулсан байх магадлалтай

Avatar

зочин 2019-04-30 202.9.42.20

хэдэн сар шолронд суусан гэхэд тарга, тэвээрэг нь гайгүй байна шүү

Avatar

зочин 2019-04-30 66.181.166.196

Махбал чинь Женкогийн хүн

Avatar

Зочин 2019-04-30 66.181.161.4

тэгж байгаад цагаадна биз

Avatar

Зочин 2019-04-30 45.41.180.77

Mahbal bol sahal Baterdeniin avchirsan hun. Buh muu umaa teruugeer hiilgedeg baisan

Avatar

ышүу 2019-04-30 27.123.214.2

Муу махчин

Avatar

Зочин 2019-04-30 202.131.227.178

хулхи шийдэх гээд байгааг бөөгөөс асуугаад мэдчихэж

Avatar

Зочин 2019-04-30 103.111.68.3

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан таван өмгөөлөгч нараасаа татгалзсан учраас хойшлуулжээ. Ингээд хойшлуудаад байхаар яадгийн бол доо

Avatar

Zochin 2019-04-30 64.119.17.222

Hohirogch tal ni hoishluulaad bgaa yum bish uu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж