ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
10.00
- Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгтэй. “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд болно.
- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
11.00
- "Үндэсний бичиг үсгийн баяр – 2019"-ын хэвлэлийн бага хурал Засгийн газрын II байр ЗГХА Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.
- Нийслэлийн 133 дугаар сургуулийн газрын маргаантай асуудлын талаар эцэг эхчүүдийн төлөөлөл “Монгол ньюс”-ийн байранд хэвлэлийн хурал хийнэ.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно.
- Хүний эрхийн дэд хорооны хуралдаан “В” танхимд хуралдана.
11.30
- МАХН 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ
12.00
- МАН 42- тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ
13.00
- Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохыг уриалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулна.
14.00
- Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
Холбоотой мэдээ