Нөхөн сонгуульд оролцох намууд өнөөдөр хүсэлтээ хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд оролцох намууд өнөөдөр хүсэлтээ хүргүүлнэ

Нөхөн сонгуульд оролцох намууд өнөөдөр хүсэлтээ хүргүүлнэ

Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой. Үүний дагуу Монгол ардын нам болон Ардчилсан нам хуралдаж, нөхөн сонгуульд оролцохоо зарлаж, өнөөдөр хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх учиртай. Хуулийн хугацаа өнөөдрөөр дуусч байгаа учраас нөхөн сонгуульд оролцох намууд ч мөн хуулийн хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ өгөх ёстой.

Ардчилсан намын ҮБХ өнгөрсөн Ням гаригт хуралдаж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Ингэхдээ Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг зүтгүүлэх саналтай байгааг Ардчилсан намын гишүүд ярьж буй. Харин МАН-ын хувьд Хэнтийн аймагт болох нөхөн сонгуульд оролцох ёстой гэж Бага хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Хэдийгээр нэр дэвшигчээ тодруулаагүй ч албан бус мэдээллээр МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцоно гэсэн бор шувуу Тусгаар тогтнолын ордноор эргэлдэх болсон.

Нөхөн сонгуульд аль нам хэн гэдэг нэр дэвшигчийг өрсөлдүүлэхээс энэ удаагийн сонгуулийн өнгө харагдах болов уу. Түүнээс гадна нөхөн сонгууль болбол улс төрийн намуудын хувьд 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох сунгаа болно. Тиймээс МАН, АН, МАХН болон бусад намуудын хувьд хүч хаях, өрсөлдөөн ихтэй сонгууль болох магадлалтай. Эх сурвалжийн мэдээллээр Хөдөлмөрийн үндэсний нам, МАХН зэрэг намууд энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан бөгөөд өнөөдөр хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх аж.

2018 оны аравдугаар сард нөхөн сонгууль товлоход нийт 13 нам оролцохоор бүртгүүлж байсан юм.

  1. Монгол Ардын Хувьсгалт Нам
  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  3. Ардчилсан Нам
  4. Дэлхийн Монголчууд Нам
  5. Үнэн Ба Зөв Нам
  6. Монгол Ардын Нам
  7. Монголын Ногоон Нам
  8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
  10. Зон Олны Нам
  11. Монгол Консерватив Нам
  12. Ард Түмнээ Хайрлая Нам
  13. 13. Бүгд Найрамдах Нам.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж