Алс Дорнодын далайн гахайг Улаан номд оруулна

Хуучирсан мэдээ: 2019.04.30-нд нийтлэгдсэн

Алс Дорнодын далайн гахайг Улаан номд оруулна

Алс Дорнодын далайн гахайг Улаан номд оруулна

Алс Дорнодын далайн гахайг Улаан номд оруулах процесс энэ онд дуусна хэмээн ОХУ-ын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин өнгөрсөн Баасан гаригт /2019.04.26/ сэтгүүлчдэд мэдээллээ. “Алс Дорнодын далайн гахайг Улаан номд оруулах процессыг энэ ондоо багтаан дуусгах зорилтыг бид тавьсан, зорилгодоо хүрнэ” хэмээн тэр хэллээ.

Хар цагаан алагласан өнгөтэй энэхүү далайн гахайг хулгайгаар олзворлон Оросоос Хятад руу худалдаалах гэмт хэрэг гарч байгаа байгаль орчны Greenpeace байгууллага өнгөрсөн оноос мэдээлж байгаа. Тус байгууллагын мэдээгээр сүүлийн таван жилд 15 далайн гахайг худалдсан хэмээн мэдэгдсэн. Тэдний ихэнхийг Находкийн ойролцоох Средняя боомтод шорон маягийн газарт байлгаж байжээ. Мөн худалдсан далайн гахайн дийлэнх нь нас  бие гүйцээгүй байсныг илрүүлсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж