ОХУ-ын нийслэл Москва хотын Байгаль орчны газраас энэ хавар Москва хотод шумуул гарахыг иргэдэд анхаарууллаа. Тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын сүүлээр шумуул ихэснэ хэмээн Байгаль орчны газрын анхааруулгад сануулжээ.
“Эрт дулаарсан учраас байшингуудын завсар, хонгил зэрэг харанхуй чийглэг газарт өвөлжсөн нас бие гүйцсэн шумуулууд сэрсэн. Одоогоор нэг их биш байгаа ч тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр тогтонги ус, намаг зэрэг газар байгаа өндөгнүүд боловсорно” хэмээн сануулгад бичжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ